Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн МХГ: Ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт үргэлжилж байна


Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ коронавирусийн (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлж ажиллах талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд 2020.03.20-ны өдөр хүнсний худалдаа, үйлчилгээний “Ольхон” ХХК, “Кырасолонго” ХХК, “Өгөөж нарлаг тал” ХХК, “Баяндэлгэр хаан” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний нийт 4580м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлэв.
Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар дэн буудлуудын үйл ажиллагааг 2020.03.20-ноос 2020.03.30-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах арга хэмжээ авч ажиллана.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*