Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ДЭМБ: Анхны хүн COVID-19-ийн вакцины туршилтад орлоо

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагийн дотор COVID-19  халдварын 24247 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 234073 болж, нас баралт хоногт анх удаагаа 1000 давж, нийт 9840 хүн нас барлаа. Дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд халдвар тархлаа.

Итали улсад хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 627 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4032 хүрээд байна. Энэ нь коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн Хятад улсад нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.



Нас баралтын хувь нь өнөөдрийн байдлаар Италид 8.3, Иранд 7 байхад Германд бага буюу 0.1 хувьтай байна.
Анх дэгдэлт эхэлснээс хойш Хятад улсад дотоодоос халдвар аваагүй хоёр дахь хоног боллоо. Энэ нь ямарч хүнд нөхцөлийг эргүүлж болдгийг харуулж, улс орнуудад итгэл өгч байна. Коронавирусийн халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнхийг 50 хүртэлх насныхан эзэлж байна.

Вирусийн генетикийг дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн 2 хоногийн өмнө вакцины туршилтад орсон нь ШУ-ы өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна гэсэн ДЭМБ-ын мэдээллийг хүргэлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Б.Янжмаа, Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт:

  • Германд- 4528
  • Испанид- 3494
  • Францад- 1617
  • Швейцарьт- 1393 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Италид 24 цагийн дотор 627 хүн нас барсан халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт гарсан. Итали улсад үндэсний хэмжээн хөл хорио тогтоосон ч хязгаарлалтын арга хэмжээ хангалтгүй байна гэж үзэж, цэргийн албан хаагчдыг томилж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавихаар шийдвэрлэжээ.

АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д халдвар авсан хүний тоо дахин өсөж өнгөрсөн хоногт 147 хүн шинээр халдвар авч, нас баралт 100 давсан байна. БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногт шинэ халдвар бүртгэгдээгүй. БНХАУ-ын хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 41 хүн халдвар авсан нь гадаад улсаас ирсэн зорчигчид байжээ.

ЮНЕСКО-гийн мэдээллээр гуравдугаар сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаалаа. 

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*