Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Одмандах: Өнөөдрийн буруу хот төлөвлөлтийн улс төрчид хийсэн

“Монголын архитекторын эвлэл”-ийн дэд ерөнхийлөгч Х.Одмандахтай орон нутгийн дэд бүтцийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хишгээгийн Одмандах гэдэг. Би Дорнод аймагт төрж, өссөн. Би Монголын архитекторын эвлэл дэд ерөнхийлөгчийн албан үүргийг хашиж байна. Манай эвлэлд гурван дэд ерөнхийлөгч бий. Миний хувьд орон нутгийн хөгжил хариуцаж ажиллаж байна. 

-Та яг ямар асуудлыг хариуцаж ажиллаж байна вэ. Дэд бүтэц гэж манай улсад алдагдаад олон жил болж байна шүү дээ? 

-Монголын архитекторын нийгэмлэгийн хувьд мэргэжлийн чиг баримжааг нийгэмд бий болгох, энэ чиглэлийн мэргэжилтэн ажилтнуудыг эрх ашгийг хамгаалах зэрэг талруугаа ажилладаг. Дэд бүтэц хариуцсан ажил хийхгүй. Харин тухайн салбараа хариуцна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл олон нийтийн харилцаа. Олон нийтийн харилцаа их чухал бүтэц. Ер нь сүүлийн үед хот байгуулалт хөгжил их байна гэж хүмүүс ярьж байна. Үүн дээр архитекторын мэргэжлийг ойшоож үзэхгүй байна. Барилгын компаниуд архитектор хийдэг мэтээр нийгмээрээ ойлгож байна. Энэ бол маш буруу сөрөг хандлага. Энийг бид өөрчлөх ёстой.

“УЛСЫН БҮС, МУЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ ГЭДЭГ УХАГДАХУУН МАНАЙД БАЙХГҮЙ БОЛСОН”

-Орон нутагт дэд бүтэц байна уу. Залуус хот руу ирэх нь их байна. Шалтгааныг нь та юу гэж харж байна? 

-Манай гуравхан сая хүн амтай. Тэрнийх нь талаас илүү хувь нь Нийслэл хотод төвлөрөн амьдарч байна. Энэ нь хот төлөвлөлтөнд муугаар нөлөөлж байна. Мөн цаана нь орон нутгийг хүн амын дутагдалд оруулж байна. Улсын бүс, мужийн төлөвлөлт гэдэг ухагдахуун байдаг. Энэ манай салбарт орхигдчихсон. Яагаад өнөөдөр ч орхисон байна вэ гэвэл мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй улс төрийн шийдвэр гаргасаар ирсэнтэй шууд холбоотой. Энэ нь өөрөө манай улсын хөгжлийг доройтуулах нөхцөл, шалтгаан болж байна. Хэт намын харъяа, дарга асуудал бүрийг шийддэг гэсэн ойлголт нь тухайн чиглэлээр судалж байгаа судлаачдынхаа үгийг сонсохгүй байдалд хүргэсээр ирсэн. Гэтэл одоо үе үеийн архитекторууд Монгол улсын дэд бүтцийн хөгжлийг ийм байдалд хүргэсэн мэт асуудлуудыг ярьж байна. Яг үнэндээ өнөөдрийн энэ хот буруу төлөвлөлтийг мэргэжлийн архитекторууд хийгээгүй. Улс төрчид хийсэн. Одоо ч гэсэн хийсээр байна. Бүх улс төрчид бүгд ямар нэгэн байдлаар барилгын компанитай. Одоо сүүлийн жилүүдэд бүүр хяналтаа алдсан. 

-Та орон нутгийн хөгжлийн талаар олон зүйл хийж, судалж ирсэн гэж байна. Орон нутгийн хөгжилд яг юу чухал вэ. Тэнд амьдрах орчин бүрэлдээгүй хэвээр байгаа шүү дээ?

-Энд ерөөсөө амьдрах орчны асуудал яригддаг. Ерөнхийдөө хот хөдөөгийн ялгааг арилгахад хөрөнгө мөнгөний асуудал, эдийн засаг яриад байдаг. Иргэдэд амьдрах орчин хаана чанартай байна тэнд хүн очдог. Улаанбаатар хот руу нүүж байгаа асуудал бол нийгмийн хандлага болон тухайн чиглэлийн хөгжил, орчны нөхцлийг нь бүрдүүлж өгөөгүй учраас нүүдэллэж байна. Жишээ нь 1990 онд энэ асуудал яригдаж л байсан. Одоо ч яригдаж байна. 

Эрдэнэт хот бол сайн жишээ гэж хэлж болно. Яг үүн шиг орчныг бүх аймгуудад байгуулах хэрэгтэй. Ялангуяа бүсийн тулгуур төвүүд байгуулж өгснөөр хүн амын жигд нягтралыг бий болгоно. Үүнийгээ дагаад эдийн засгийн том харилцаа үүсгээд явах бүрэн боломж байна. Улсын хэмжээнд Улаанбаатар хот гэсэн ганц төвлөрсөн цэг бий. Уг нь бол бүсийн тулгуур төвүүдээ илүү түлхүү хөгжүүлээд явах юм бол тухайн газарт эдийн харилцаа хүссэн хүсээгүй ч тогтоно. Хэрэв ингэж чадвал малчид, нутгийн иргэд заавал хот руу нүүх шаардлага гарахгүй. Ийм л учраас орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй. 

“ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН БУЮУ АМЬДРАХ ОРЧНЫ АСУУДЛЫГ ЭХЛЭЭД ЯРИХ НЬ ЗӨВ”

-Дэд бүтэц, орон нутгийн хөгжил, хот төлөвлөлт нь шинжлэх ухаан талаасаа аль чухал вэ. Манай улсын хувьд яг аль алдагдчихсан юм бэ? 

-Хүмүүс хот төлөвлөлтийг иргэд зөвхөн барилга байшин дэд бүтэц гэж ойлгоод байдаг. Хот төлөвлөлт гэдэг шинжлэх ухаан нь өөрөө тухайн бий болсон суурин маань гадаад, дотоод бизнесийн эдийн засгийн орчин байна уу. Хүн тэнд амьдрахад бизнес хийж, ажил хийх, орлого олох ямар нэгэн эх сурвалж боломж байна уу гэдгийг судалж үздэг. Хэрэв байна гэж үзэх юм бол дараа нь хичнээн хүн ам нэмэгдэж болох вэ гэдэг тооцоо судалгаагаа гаргаж ирнэ. Энэ оршин суух хүн амаа хэдийг нь орон сууцаар хангах, энэ хэмжээний хүнд амд  ямархуу нийгмийн дэд бүтэц болох барилга байшин, олон нийтийн үйлчилгээний салбарууд барих вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэл суурь дээр тулгуурлан ярьдаг. Тэр барилга байшин барих асуудлыг хамгийн сүүлд нь ярьдаг, төлөвлөдөг. Тэгэхээр эдийн засгийн орчин буюу амьдрах орчны чанарын асуудлыг л хамгийн түрүүнд хот төлөвлөлтөнд анхаарч үздэг. Зарчмын хувьд дараа нь дэд бүтцийн асуудлуудыг ярьж, хийх ёстой.

-Орон нутагт хүн ам хэт сийрэг байгаагийн шалтгаан нь яг юу вэ. Үүнийг засах боломж бий юу?

-Ерөөсөө л буруу төлөвлөлт. Хот төлөвлөлтөнд шинжлэх ухааны үндэслэлтэй аливаа зүйлийг хийхгүй байна. Ханбогд суманд гэхэд л хүмүүс нүүж ирж байна. Яг үүн шиг бизнес хийгээд ажил хийгээд орлого олоод амьдралаа аваад явах боломжтой орчин бүрдүүлэх юм бол хөдөө орон нутаг руу чиглэнэ. Энэ нь бүрэн боломжтой. Одоо ч оройтоогүй. Тэгэхээр бодлого зөв байх хэрэгтэй. 

-Дэд хот байгуулах ажил эхэллээ гээд л яригдаад байдаг. Үүний оронд орон нутгаа хөгжүүлэх нь зөв гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Улаанбаатар хот гурван төвтэй байхад л хангалттай. Тэгэхээр төв гэдэг ойлголт их сонин. Гэр хорооллын иргэд төв рүү үйлчилгээ авахын тулд хотын төв рүү ордог. Төв рүү оруулахгүйгээр тэнд нь үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлчих юм бол асуудал гарахгүй.

-Тэгвэл гэр хороололд үйлчилгээ байгуулах төсөв манай улсад бий юу гэсэн асуудал гарч  ирнэ шүү дээ? 

-Иргэдийн амьдрах орчинг шийдэх хэмжээний эдийн засаг манай улсад байгаа. Захиран зарцуулалт болон чиглэл буруу байна. Заримдаа ямар ч хэрэггүй зүйлүүдэд хөрөнгө оруулалтууд хийгдэж  байна. Хөрөнгө оруулалтуудыг хараад энэ хэдэн хүнд хүрч байна гээд харвал хүнд хүрэхгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэж байна. Нуулгүй хэлбэл зарим сумдад хүнээсээ томдчихсон сургууль барьчихсан байх жишээтэй.

Зүгээр энгийн тоо бодоод үзэх хэрэгтэй. 80 мянган хүн амтай хот байлаа гэж бодъё. Жишээлбэл, Дорнод аймагт өнгөт металлын орд газар ихтэй. Тэнд нэг зэс моливдин юм уу, тугалаг цайрын үйлдвэр байгуулаад олсон орлогоороо ажил хийгээд явсан бол өнөөдөр Чойбалсан хот ийм өнгө төрхтэй байхгүй л байлаа. Ийм боломжууд тухайн үед хүнд өгчихсөн.

-Одоо цаашид орон нутаг хөгжүүлэхэд бид юун дээр анхаарах шаардлагатай байна вэ? 

-Цаашид хөгжүүлээд явах маш олон арга байна. Тоочих юм бол урт хугацаа авна. Судалгааны явцад ч гэсэн анзаарагддаг. Маш олон боломж бий. Жил алдаад байгаагаас биш хоцроогүй. Нэг Япон жуулчин ирээд сумын ойг харчихаад “Энэ юу болж байна вэ? гээд иргэнээс асуусан байгаа юм. Тэгэхээр “Энэ сумын 80 жилийн ой болж байна” гэж хариулахад гайхаж байсан. “Хөөх 80 жил болчихоод ийм модон жорлонтойгоо л байгаа юм уу? 80 жил юу хийсэн гэж ой тэмдэглэж байгаа юм бэ?” гэж асуусан байгаа юм. Энэ бол эмгэнэл.

Urug.mn

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    ene odoo bolioch ee uuriiguu yu gej bodson erguu dagz ve chamaas doloon door hun gej bhgu shu

  2. сандаг.дорнод гуай өгүүлрүүн:

    Энэ 21 шоуны жижиг аймгуудыг цөөлж 10 муж болгохоос эхлэх хэрэгтэй.тэгвэл төсөв бодлого төвлөрч 150-250 мн хүнтэй боловсруулах үйлдвэрүүдтэй ,дээд сургуулиуд бүхий хотууд үүсэх боломж бүрдэнэ.Дагуул хот гэдэг цаг аргацаасан зүйл.энэ мөнгө болон утааны мөнгөөр орон нутгийн хотууд томруулах нь зөв .Ийм хот болох цэгүүд бол Эрдэнэт,Дархан,Чойбалсан,Бор-Өндөр,Баянхонгор,Ховд,Мөрөн,Улиастай,Цогтцөций зэрэг байж болно.Нийслэлийн ачаалал эрс буурч 800000 л хүн үлдэнэ.Гэр хорооллын иргэдийн санал асууж улсын зардлаар нүүлгэж малжуулахад болно.Удахгүй хүн ам 5 сая болно,тэгээд л 10 сая бас ойрхон ,алсыг бодож улсын жигд хөгжил хэрэгтэй.ийм байдлаар байвал 3 сая хүнтэй нийслэлтэй болж ганц хотын асуудлыг улс даяараа ярьж амьдарсаар байх болно.Одоогийн жижиг аймгуудын 15-20 мн хүнтэй “хотуудад” ямарч боловсон хүчин тогтохгүй байна шүү дээ.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*