Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод нутгийн хүү МУГТ Б.Наранбаатар

Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 1980 оны гуравдугаар сарын энэ өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ.

Чөлөөт бөхийн 55 кг жингийн тамирчин түүний аав нь Төв, ээж нь Дорнод аймгийнх, хоёул цэргийн газрын эмч хүн аж.

Тэднийх олон газар нүүж суусаар сүүлдээ Хан-Уул дүүрэгт Биокомбинатын хажууд төвхнөсөн гэдэг.

Сурагч Б.Наранбаатар 1994 оноос Хөдөлмөр нийгэмлэгийн Х.Намшир багшийн бөхийн секцэнд элсч, хожмоо Б.Баттулга багшийн удирдлагад бөхөөр хичээллэдэг болсон түүхтэй. 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсч, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.

Харин 2002 онд Иранд болсон Тахтийн нэрэмжит тэмцээн, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээнд дараалан түрүүлсэнээр олонд танигдсан юм.

2003 оноос хойш улсаа төлөөлөн ДАШТ-д олон удаа оролцсон. 2005 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн нь сүүлийн арваад жилийн дотор дэлхийгээс медаль хүртсэн Монголын эрэгтэй чөлөөт бөх гэвэл гавьяат тамирчин О.Пүрэвбаатараас хойш Г.Мандахнаран хүртэл Б.Наранбаатар л ганцаар байсан юм.

Хоёр жилийн дараа буюу 2007 оны ДАШТ-д эхний гурван даваанд Гүрж, Турк, Сирийн учраагаа ялаад, хагас шигшээд Беларусийн Ризван Гажиевийг (2-0, 1-1, 1-1) дийлж, алтын төлөө Оросын Бесик Кудуховыг (0-3, 1-1, 0-0) баралгүй мөнгөн медаль дээр буусан.  Б.Наранбаатар гурван удаа (2004, 2008, 2012) олимпод барилдсанаас гадна 2004 оны Азийн АШТ-аас мөнгө, 2005 оны Дэлхийн оюутны их наадам (Универсиад)-аас алтан медаль хүртэж байлаа.

Түүнчлэн УАШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 2005 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ гоёсон юм.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*