Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймаг 246.31 га газрыг иргэнд өмчлүүлнэ

Дорнод /МОНЦАМЭ/Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд 246.31 га газрыг 2398 иргэнд өмчлүүлэхээр болсон байна. 

Аймгийн төв Хэрлэн сумын хувьд 1156 иргэнд 80.13 га газрыг Дэгт, Бат уул орчимд өмчлүүлэхээр зохицуулалт хийж байгаа бол бусад сум ИТХ-аараа хэлэлцэн санал ирүүлсэн хэмжээгээр нь баталсан гэж ГХБХБГ-аас мэдээлэв.  Сумдаас Халх гол сум хамгийн их буюу 642 иргэнд 77.04 га, Гурванзагал хамгийн бага буюу 16 иргэнд дөрвөн га газар өмчлүүлэх хүсэлт ирүүлжээ. Харин өнгөрсөн онд Дорнод аймгийн хэмжээнд 173.4 га газрыг 1549 иргэнд өмчлүүлсэн байна. 

2003 оноос “Газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн удаа өөрчлөлт оруулж, 2028 оны тавдугаар сарын нэгнийг хүртэл хэрэгжих хугацааг сунгаад байгаа юм. 

Д.Дэлгэрмаа

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*