Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бага насны хүүхдүүдийн 90 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна

Дорнод аймагт энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 90 хувийг цэцэрлэгт хамруулжээ. Энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан шинэ цэцэрлэг үүдээ нээжээ. Ийнхүү шинэ цэцэрлэгүүдийг олноор барьж байгуулж байгаа ч бага насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах үзүүлэлт дөнгөж гурван хувиар өссөн нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг БСУГ-аас хэлж байна. 

Түүнчлэн залуу гэр бүлийн тоо өссөн, энэ хэрээр жилээс жилд төрөлт нэмэгдэж байгаа учир цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ ч ихэснэ. Тиймээс аймгийн БСУГ-аас хүний нөөцийн хувьд дээд боловсролтой багш нарыг нэмэгдүүлэх тал дээр одооноос анхааран ажиллаж байна гэлээ.  

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*