Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Насанд хүрээгүй хүнийг 2 сар хүчээр биеийг нь үнэлүүлэхдээ 6-хан удаа л хоолложээ

Саяхан Дорнод аймгийн харьяат Оожоо хэмээх Д.Очирсүмбэр, Д.Даваа нар нь Сэлэнгэ аймгийн Аагий гэх 23 настай эмэгтэй У.А-тай бүлэглэн тухайн үед буюу 2017 онд насанд хүрээгүй байсан С.М-ийг хулгайлан насанд хүрээгүй хүнийг худалдаалсан хэрэгтээ таван жил хорих ялаар шийтгүүлжээ. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед хохирогч нь нас баржээ. Болсон явдлын тухайд талийгаач ийн мэдүүлжээ. Тэрээр 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Жуковт байдаг мөсөн гулгуур дээр Цээгий гэдэг охинтой танилцаж хамт гулгажээ. Тэндээсээ гараад харьж явахад нь “12-05” гэсэн дугаартай саарал өнгийн машин зэрэгцэж зогсоод том биетэй хоёр ах бууж ирэн тэднийг мөрнөөс нь татан машиндаа оруулж хоёр талаас нь шахаж суужээ. Хохирогчийг бууя гэж орилоход Цээгий хажуунаас нь “дуугай бай” гээд ёворчээ. Жолоог Очирсүмбэр барьж хажууд нь Аагий сууж харин Даваа, Нямдорж нар охидын хоёр талаас нь шахан суужээ. Машинд нил архи үнэртэж байжээ. Тэд явсаар  Хужирбулан хүрч нэг нэг давхар улаан тоосгон байшинтай хашаанд оржээ. Хохирогчийг  Нямдорж чирэн байшинд оруулсан байна. Уг байшин хоёр өрөөтэй агаад дотор хохирогчийн үеийн нүд ам нь хөхерчихсөн хоёр охин болон 3-4 залуу байжээ. Тэд нохойгоо сул тавиад хаалгаа түгжээд охидыг архиар шахаж согтоож унагажээ. Өглөө сэрэхэд хажууд нь Д.Нямдорж хэвтэж байсан гэнэ. Сэрэнгүүт нь ахин архи пивоор шахжээ. Уухгүй гэвэл өмнө нь байсан охид шиг нүдийг хавдтал зодох байх хэмээн айж аргагүйн эрхэнд уужээ. Ингээд өдөр бүр архиар шахаж согтоогоод бэлгийн харьцаанд оржээ. Энэ байдал 20 гаруй хоног үргэлжилсэн гэнэ. Сүүлдээ Аагий “эгч” нь “архи уухгүй байна, гэртээ харих гэлээ, үгэнд орохгүй байна” гээд байнга зоддог болов. Биө засах гэхэд  хажууд нь ээлжээрээ дагаж явдаг. Сарын дараа тэд талийгаачийг машиндаа суулган гарч нэг баарны гадна очиж нэг нь ороод гарч ирэн “хүн муутай байна” гээд өөр тийшээ явжээ. Явсаар Хархорины гүүрний хажууд “Вест” гээд томоор бичсэн бааранд очжээ. Аагий “эгч” буугаад мөн л “хүнгүй байна” гэснээр энэ мэтээр баар хэссээр эхний өдөр өнгөрсөн. Маргаашийн явалтаар баарнаас хүн дагуулж гарч ирээд Цээгийтэй хамт ойролцоох зочид буудалд оруулжээ. Гуравдахь өдөр нь мөн л зочид буудалд оруулах гэхэд талийгаач эсэргүүцсэнд Аагий “эгч” нь зодоод оронд нь Цээгийг оруулжээ. Зодсоны дараа Аагий “эгч” аргадаж нүүр, үсийг нь янзалж өгөөд өөр зочид буудалд оруулахад талийгаач уйлж  утсаараа яриулахыг “үйлчлүүлэгч” ахаас гуйжээ. Харин тэрээр уурлаж “энэ охин чинь маяглаад байна, өөр охин оруул, цаг дууслаа” гэснээр ахин Цээгийг зөрүүлж оруулаад Аагий “эгч” нь дахин загнаж зоджээ. Ийнхүү хоёр сар гаруй өглөө, өдөрт нь архи шахаж уулган согтоогоод архи нь гараагүй байхад нэг шөнийн дотор тогтмол 3-4 хүнтэй буудалд бэлгийн харьцаанд оруулж байжээ. Өөрийг нь авсан ах нараас утсаараа яриулахыг гуйхад нэг нь ч зөвшөөрөөгүй аж. Талийгаачийн биеийг үнэлүүлээд олсон мөнгийг Аагий “эгч”, Оожоо хоёр авдаг байжээ.  Үйлчлүүлэгчийг татах нэрээр өвлийн хүйтэнд нимгэн тирко, богино банзал, өсгийтэй туфль өмсүүлдэг. Хөхийг нь томруулах нэрээр Нямдорж базаж өвтгөдөг байжээ. Тэд хоёр сар хагасын хугацаанд талийгаачид зургаахан удаа бэлэн гоймон авч өгчээ. Өөр хоол унд огт өгдөггүй, архи пивоор л шахдаг байсан. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрийхэн түүнийг хайсаар улмаар Москва рестораны хажуудахь “Си” баарнаас гарч явахад нь таарчээ. Энэ үед Оожоо хутга гаргаж талийгаачийг өгөхгүй хэмээн дайрсан ч хамаатнууд нь олуулаа явсан тул салгаж авч чаджээ. Хохирогчийн ээжийн мэдүүлснээр охиных нь үс халцарч унасан, маш турсан, их айдас түгшүүртэй болсон байжээ. Мөн бэлгийн замын өвчний халдвар авчээ. Мөрдөн байцаалтын үед тэрээр нас барсан агаад гэмт этгээдүүдийн өмгөөлөгч ээжид нь “хохирлын мөнгө” хэмээн 10 сая төгрөг өгчээ.

Alim.mn

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
1
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*