Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өндөр настан тэтгэвэрийн 500 мянган төгрөгөө хандивлав

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Корона /Covid-19/ вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

Өнөөдөр 2020 оны 03-р сарын 10-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр багийн өндөр настан Н.Наранцэцэг нэг сарын тэтгэвэр 500 мянган төгрөг,

Дорнод аймгийн арван жилийн сургуулийг 1994 онд төгсөгчид халдваргүйтгэлийн хувцас-10, хамгаалалтын нүдний шил-10, гар ариутгагч-40 ширхэг, маск-500 ширхэг, бээлий-400 ширхэг

Д.Оюунбулаг захиралтай Төрийн банкны Дорнод салбарын хамт олон 10 ширхэг богино долгионы станц, 30 ширхэг N95 маск,  

С.Энхцэцэг даргатай Петровис ХХК Дорнод салбарын хамт олон 500 мянган төгрөгийн шатахууны талоныг аймгийн Онцгой комисст гардууллаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд  хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад  чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний тусламжийг журмын дагуу тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулна. Хэрхэн зохион байгуулсан талаарх тайлангаа аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнах болно” гэв.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*