Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Таксины жолооч нар хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдаж байсныг илрүүлэв

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд такси үйлчилгээ хувиараа үзүүлдэг иргэд орой үдшийнцагаар архи, согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулж байсныг цагдаагийналба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, 24-р байрны таксины зогсоолын жолооч нархууль дүрэм зөрчиж, явуулын дэлгүүр мэт байх болсон тухай гомдол мэдээлэлиргэдээс сүүлийн үед тасраагүй гэдгийг цагдаа нар хэлж байна. Тиймээс хоёр удаагэнэтийн шалгалт хийж, таван зөрчил илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуульд “Зохих зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөлд зааснаасбусад газарт, мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэнбол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгөорлогыг хурааж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэххэмжээгээр торгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх жолооч нарт давтанзөрчил гаргавал тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгохыг анхааруулсанбайна.   

Ташрамд дуулгахад, аймгийн Засаг даргын захирамжаар баар, караоке, ресторан, цэнгээний газрууд 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Уг захирамжийг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хэрэгжүүлнэ. 

Д.Дэлгэрмаа

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*