Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сайд асан М.Энхсайханы хорлон сүйтгэхийг завдсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайханд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсанд “Прокурор дуудлаа. АТГ-аас бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээн яллах дүгнэлтийн хуулбарын зургийн хамт нийтэлсэн юм. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард Шведэд суух Элчин сайдын албан тушаалаас эгүүлэн татаж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ШШГЕГ-ыг харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан ч шүүгч батлан даалтад гаргасан билээ. М.Энхсайханыг 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төслүүд хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгасан.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүнээ шалгуулахаар 178 хуудас баримsaт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд өгч, уг материалыг нь АТГ-ынхан шалгахдаа М.Энхсайханыг холбогдуулсан бөгөөд өдгөө дээрх шүүхэд очоод буй хавтаст хэргээс Ц.Элбэгдоржийн үйлдлийг тусгаарласан аж. Улмаар М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлджээ. Ингэхдээ “УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн” хэмээн дурджээ.

Өнөөдөр сонин

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
1
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*