Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Саид Молай албан ёсоор Монголын бөх боллоо

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан Швейцарь улсын Лозанна хотноо боллоо. Тус хурлаас  Ираны иргэншлээсээ татгалзаж Монгол улсын иргэн болсон Саид Моллаигийн талаар хэлэлцэж, түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахыг зөвшөөрчээ.

Саид Моллаи өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа өөрийн Иран улсаасаа тусгаарлагдаж, Германаас улс төрийн орогнол хүссэн. Олимп дөхөж цаг хугацааны нөхцөл байдлаас болж манай улсаас иргэншил хүссэн. Эцсийн бүлэгт тэрээр манай иргэн болж, Монголын нэр дээр тэмцээн уралдаанд оролцохоор болсон билээ.

Уг үйл явдлуудын дараа түүнийг Ираны Үндэсний Олимпын хороо Монголын өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг хэмээн Спортын арбитрын шүүхэд хандаад байсан юм.

Харин ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Саид Моллаи Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно. Ираны ҮОХ-ноос зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгдэж байсан юм. 

Goy!
1
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*