Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Гуравдугаар сард Дорнодын нутгаар цаг агаар ямар байх вэ

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Агаарын температур бүх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ХУР ТУНАДАС: Энэ сард бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх ба цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ЦУОШГ

Goy!
1
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*