Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Болорчулуун: Хятад ногооны гаалийн татварыг нэмэгдүүлж дотоодын ногоочдоо хамгаална

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос зарим хүнсний ногооны импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх тухай тогтоолын төсөл боловсруулаад байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, Тус байнгын хорооны дарга Х.Болорчулуун өөрийн цахим хуудсаараа дараахь мэдээллийг өгчээ.
Ковид19 тахлын үеэр манай улс “маскаа”импортоор авч байгаа нь Үйлдвэрлэгч бус ЗӨВХӨН ХЭРЭГЛЭГЧ орон болсныг бэлхнээ харуулж байна. Соц нийгмийн үед хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүхэл бүтэн ажилчин ангийн армитай байж арьс шир, ноос ноолуураа боловсруулдаг, гутал, бэлэн хувцасныхаа дийлэнхийг дотоодоос хангаж, өдөр тутмын хэрэглээ сүү тараг, гурил будаа, төмс ногоогоо дотоодоос 100 % хангаж ирсэн. Гэтэл өнөөдөр хүнсний ногооныхоо 30 гаруйхан хувийг дөнгөж дотоодоос хангаж байна.
 
Иймд УИХ-ын Байгаль орчин, Хүнс, ХАА-н байнгын хорооны гишүүд бид, гол 5 төрлийн хүнсний ногооны импортын татвар 15-20% байгааг 30% болгон нэмэгдүүлж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, сэргээх хууль, тогтоомжийн төсөл өргөн барьж байгаа.! Харин бүх төрлийн ногооны Үрийн импортын татвар 0% байхаар заасан.
 
Уг төсөл хаврын чуулганы эхэнд шуурхай горимоор УИХ-аар хэлэлцэгдэн батлагдана гэж итгэлтэй байгаа болно. Хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэл сэргэж, хамгийн гол нь Монголынхоо хөрсөнд ургуулсан чанартай, баталгаатай, эрүүл хүнсний ногоо нь хүн амын эрүүл мэндийн төлөөх томоохон дэмжлэг, хөрөнгө оруулалт байх болно. Өдөр тутмын хүнснээс өрх гэрийн аз жаргал шалтгаалдаг.🔥
 
Монгол Улс цаашдаа хүнсний ногоогоор зогсохгүй хийж чадаж байсан, хийж чадах бүх зүйлийг дотооддоо хийх нөхцлийг төрийн бодлогоор бүрдүүлснээр ажилгүйдэл, ядуурал үгүй болж эдийн засаг сэргэх болно. Үүний төлөө Монголын төр ажиллах ёстой, сонгуульд оролцох намуудын амлалт “энтэртайнмент” ч үүнд чиглэгдэж хэрэгжүүлэх хэрэгтэй бус уу.
Эх орончдын өдрөөр эх орондоо хайртай гэж хэлэх амархан. Эх орондоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь ЭХ ОРОНЧ ҮЙЛС юм.🇲🇳
Х.БОЛОРЧУЛУУН (@Bolorchuluun.Khayangaa)
Goy!
1
XaXa
Gaihaltai
1
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous гуай өгүүлрүүн:

    зөв ш дээ. ноолийн цаасаа хүртэл гадаадаас авдаг орон байж болохгүй .ямарч орон өөрийн эдийн засгаа хамгаалдаг,манай иргэдийн маяг бас дэндээд байгаа шүү дээ.

  2. Anonymous гуай өгүүлрүүн:

    Хятад ногоог бүрмөсөн хориглох хэрэгтэй. Эрүүл мэндээ ч бодсон, дотоодын зах зээлээ ч бодсон хорьмоор байгаа юм даа. Хууль дүрэм, олон улсын худалдааны яриа тохироо гэж байдаг гэсэн. Татвараа нэмэхэд болохгүй юмгүй.

  3. Anonymous гуай өгүүлрүүн:

    Сда чинь Дорнод гурилынхаа ногоог vнэтэй шахах не л дээ Шуналын тула

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*