Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ-ийн эмч нар маскаа өөрсдөө оёж байна

БОЭТ-ийн эмч мэргэжилтэн бүсгүйчүүд өдөр тутмын хэрэглээний маскаа өөрсдөө оёцгоож байна. Тус эмнэлэгийн захирлын шийдвэрээр гарын уртай бүсгүйчүүд ажлын зав зайгаараа маск оёх ажилд томилогдож, 1000 ширхэг маск оён хамт олондоо тараасан бол дахин нэмж 1500 маск оёхоор болжээ.

Эмч нарын оёсон маскны эсгүүр, өмсгөл маш эвтэйхэн, стандартад яв цав нийэж байгаа аж. Эмч нар эдгээр маскаа автоклаваар ариутгаж аюулгүй байдлыг ханган өдөр тутамдаа хэрэглэх юм. Харин халдварын сэжигтэй болон бусад онцгой тохиолдолуудад N95 буюу бүрэн шүүлтүүртэй маск хэрэглэж байгаа юм байна.

Goy!
1
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*