Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймагт сэжигтэй тохиолдлоор шинжилгээ өгсөн хоёр иргэнээс иж томуу, H3N2 вирус илэрчээ

Өчигдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хавиргын боомтоор орж ирсэн хоёр иргэнээс Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. 20 настай О нь бага зэргийн ханиалгаж, халуурсан байдалтай байсан байна. Харин 23 настай Д нь бага зэргийн халуурах шинж тэмдэгтэй байжээ. Тиймээс тухайн хоёр иргэний нэг машин, хамт явсан машины хамтаар тусгаарлаж, холбогдох шинжилгээг авчээ. Тухайн иргэд нь Манжуур хотод ажиллаж, амьдарж байсан иргэд юм байна.

Тэдгээр иргэдэд хийсэн шинжилгээний хариу гарсан бөгөөд Иргэн О-оос улирлын томуугийн H3N2 вирус илэрсэн бол иргэн Д- ээс Иж томуугийн вирус илэрчээ. Хамт явсан иргэдэд халдваргүйжилт, аюулгүй байдлын зөвлөгөө өгч хорионоос гаргасан байна.

Н.Батаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*