Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

CNN: Ухань коронавирусын тархалт: 2020.01.30-12,00 цагийн байдлаар

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай корона вирусын тархалтын нөхцөл байдлын талаар CNN агентлагийн цаг тутмын шуурхай мэдээллийг багцлан хүргэж байна.

Зургийн тайлбар: Ухань хотын нэгдсэн эмнэлэгт хамгаалалтын хэрэгсэл хүргэж байгаа нь. 2020.01.29

ӨВЧЛӨЛ: Хятадад шинэ төрлийн коронавирусын 7111 тохиолдол илэрч, 170 хүн нас барсан.

Вирус илрээгүй үлдсэн Хятадын ганц муж Төвд өнөөдөр эхний тохиолдол илэрснийг зарлалаа.

Дэлхий даяар тархалт: Дэлхийн 19 улсад 91 тохиолдол бүртгэгджээ. Шинээр Арабын Нэгдсэн Эмират, Финлянд улс нэмэгдэв.

Нүүлгэн шилжүүлэлт: АНУ, Япон улсууд зарим иргэдээ Ухань хотоос гаргаж авлаа. Австрали, Франц, Энэтхэг, Өмнөд Солонгос, Их Британи зэрэг бусад орнууд Ухань хотод байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Төлөвлөсөн зарим нислэг хойшлогдлоо.

Бизнес: Delta зэрэг хэд хэдэн агаарын тээврийн компани Хятад руу нислэгээ бууруулав. IKEA-ийн Хятад дахь  дэлгүүрүүдийн тал хувь нь түр хугацаагаар хаагдав.  Google компани Хятад дахь дөрвөн оффисоо түр хаах болно гэж мэдэгдсэн байна.

Австрали (7 тохиолдол)

Австралид дор хаяж долоон хүн коронавирусаар өвчилсөн нь батлагдсан байна. Хамгийн сүүлийн тохиолдол бол Ухань хотоос очсон 44 настай хятад иргэн байна.

Ерөнхий сайд Скотт Моррисон Хубэй мужаас 600 гаруй Австрали иргэнийг нутаг буцааж, Зул сар хэмээх арал дээр 14 хоног хорио цээрт байлгана гэж мэдэгдсэн.

Камбож (1 тохиолдол)

Камбож улс Ухань коронавирусын анхны тохиолдлыг даваа гарагт мэдээлжээ. Ухань хотоос гэр бүлийн гурван гишүүнтэй 60 настай Хятад хүн тус улсад очжээ.

Канад (2 тохиолдол)

Канадын нэгэн хосын шинжилгээний хариу эерэг гарсан. Тэд Ухань хотоор явж байгаад Канадад очсон юм байна.  Одоогоор Канад улс шинэ коронавирусын эрсдэл багатайд тооцогдож байгаа.

Финлянд
Ухань коронавирусын тохиолдол батлагдсан хамгийн сүүлийн үеийн орон юм.  Ухань хотоос Финляндын хойд нутгийн нэгэн тосгоноор аялж очсон 32 настай эмэгтэйгээс шинж тэмдэг илэрчээ.

Франц (5 тохиолдол)

Франц нь Ухань коронавирусын тохиолдлыг баталсан Европын анхны улс бөгөөд хоёр өвчтөн Парис, бусад нь Бордо хотод эмнэлэгт хэвтсэн байна.

Франц улс өнөөдөр Ухань руу иргэдээ нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн анхны онгоцыг илгээнэ гэж Францын эрүүл мэндийн сайд Агнес Бузин мэдэгдэв. Эхний нислэгээр вирусын шинж тэмдэггүй иргэдийг зөөх бол хоёр дахь нислэгээр халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг авч явах аж.

Герман (4 тохиолдол)

ХБНГУ-ын Бавария муж Ухань коронавирусын дөрвөн тохиолдлыг батлав. Энэ дөрвөн хүн хамт ажилладаг хүмүүс гэнэ.

Онош нь батлагдсан анхны өвчтөн 33 настай эр Хятад улсад очиж үзээгүй, харин Баварид очсон коронавирустай хятад хүнтэй уулзаж халдвар авсан байна. Улмаар хамт ажилладаг хүмүүстээ халдвар тараасан нь тогтоогдсон байна. Одоогоор тус компанийн 40 гаруй ажилтныг хорио цээрт оруулсан байна.

Хонконг (10 тохиолдол)

Эх газрын Хятадтай хил залгаа хагас автономит Хонконг хотод 10 тохиолдол батлагджээ. Халдвар авсан бүх өвчтөн Ухань хотоос очсон байна.  Одоогоор Хонконг Хятадтай хил залгаа хэсгээ түр хугацаагаар хааж, Хятадын жуулчдад виз олгохоо зогсоов.

Хятадтай холбогдсон өндөр хурдны төмөр зам бүхий West Kowloon өртөө үйл ажиллагааг зогсоосон бол нисэх буудалд Хятадаас ирж буй нислэгийн 50 хувь нь цуцлагджээ.

Хонгконгод ихэнх төрийн байгууллагууд 7 хоног амарч байгаа бол дунд сургуулийн хичээлийг 2-р сарын 17 хүртэл хаасан байна. Эмийн сангуудаар маскны хомсдол үүсч, хүмүүс урт дараалал үүсгэж байгаа аж. 2003 онд амьсгалын замын цочмог цочмог хам шинжийн (SARS) дэгдэлтийн улмаас энэ хотод 280 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

Япон (8 тохиолдол)

Японд найман тохиолдол батлагдсан бөгөөд тэдний 2 нь Ухань руу яваагүй хүн байна. 60 настай япон эр Уханьд очоод ирсэн жуулчдын автобусыг ес хоногийн турш жолоодож явсан байна. Энэ бол Японд хүнээс хүнд халдвар авсан байж болзошгүй анхны тохиолдол юм.

Японоос эмч нарыг суулгасан тусгай үүргийн онгоц буцахдаа өөрийн иргэдээ авч явж байна.Уг онгоцоор маск, хамгаалалтын шил, хамгаалалтын хувцас хүргүүлжээ. Лхагва гарагт 206 иргэн нутаг буцсан бол дахиад 450 хүн нислэгээ хүлээж байна.

Макао ( 7 тохиолдол)

Хятадын өмнөд хэсэгт байрладаг хагас автономит хот болох Макао нь Ухань коронавирусын дор хаяж долоон тохиолдлыг батлав.

Эх газрын Хятадууд мөрийтэй тоглохоор Макаод их очдог.  Хятадад казиног зөвшөөрдөггүй бөгөөд цагаан сарын үеэр Макаогийн казино хятад жуулчдын хөлд дарагддаг байна. Гэвч энэ удаа Макаогийн аялал жуулчлалын орлого өмнөх жилийн мөн үеэс 73.6 хувиар буурчээ.

Малайз (7 тохиолдол)

Малайзад очсон 7 хятад иргэнд коронавирус илэрчээ. Хамгийн сүүлийн тохиолдол нь дөрвөн настай хүүхэд, нэг эмэгтэй, 52 настай эрэгтэй хүн байсан гэж Бернамагийн төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Малайз улс Хубэй мужийн харьяа иргэдэд виз олгохгүй байгаа.Түүнчлэн Хятадад байгаа Малайзын иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор Бээжин дэх элчин сайдын яаманд яаралтай тусламжийн баг байгуулжээ.

Балба (1 тохиолдол)

Непалаас Уханьд доктор хамгаалахаар очсон 31 настай оюутан 1-р сарын 13-нд нутаг буцаж очоод өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн байна. Ингээд  1-р сарын 17-нд биеийн байдал нь сайжирч гэртээ харьжээ. Непалийн Эрүүл мэндийн яам өвчтөнтэй нягт холбоотой хүмүүсийг олж тогтоон, хяналт тавьж байгаа гэж мэдэгдэв.

Сингапур (5 тохиолдол)

Сингапур улс мягмар гаригт коронавирусын тав дахь тохиолдолыг баталжээ. Хамгийн сүүлийн тохиолдол болох Ухань хотын 56 настай эмэгтэй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусгаарлах өрөөнд байгаа юм.

Өмнөд Солонгос (4 тохиолдол)

Ухань хотод очоод ирсэн 55 настай эрэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан. Уханьд байгаа 700 гаруй иргэдээ татаж авахын тулд тус улс 4 онгоц бэлтгэжээ.

Мөн энэ онгоцоор БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж болгож, хоёр сая хамгаалалтын маск, 100,000 хамгаалах шил илгээхээр төлөвлөж байна.

Шри Ланка (1 тохиолдол)

Тус улсын Эрүүл мэндийн яам “Бид вирусын дэгдэлтийг  даван туулахад бэлэн байна”гэж ард иргэддээ амлажээ. тэд болзошгүй халдварыг илрүүлэх зорилгоор вирус илэрсэн нэг хүний харилцсан, уулзсан иргэдийг тогтоож, холбоо барьж байна.

Тайвань ( 8 тохиолдол)

Тайваньд найман тохиолдол батлагдсан байна. Хамгийн сүүлд 50 настай эрэгтэй уг вирусээр өвчилжээ.

Тайланд (14 тохиолдол)

Тайланд улс энэ долоо хоногт Ухань коронавирусын зургаан тохиолдлыг баталж, нийт тоог 14-т хүргэв. Энэ нь Хятадаас бусад оронд батлагдсан тохиолдлын хамгийн өндөр тоо юм.

Шинээр гарсан зургаан тохиолдлын тав нь Хубэй мужаас тайваньд очсон байсан нэг айлын хүүхдүүд юм байна.

Арабын Нэгдсэн Эмират улс (4 тохиолдол)

Ухань хотоос АНЭУ-д гэр бүлээрээ очсон 4 хүнээс коронавирус илэрчээ. Гэвч АНЭУ “Эрүүл мэндийн ерөнхий байдал санаа зовох хэмжээнд биш байна” гэж мэдэгдэв.

АНУ (5 тохиолдол)

Вашингтонд нэг, Калифорнид хоёр, Аризонад нэг, Иллинойс мужид нэг тохиолдол илэрсэн.

Вьетнам (2 тохиолдол)

Вьетнамын Хошимин хотод Ухань хотоос очсон эцэг, хүү хятад иргэд коронавирусээр өвчилжээ.  Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Сюан Пху хил, гаалиар амьтан импортолж, нэвтрүүлэхийг хориглов гэж  VNA мэдээлэв.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*