Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцлоо

МАН-ын Хяналтын ерөнхий хороо гишүүний ёс зүйн асуудлаар хуралдаж шийдвэр гаргасан байна. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар товч тайлбар өглөө. Тэрээр “Хяналтын ерөнхий хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн хурлаар Ёс зүйн хорооноос гаргасан Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлыг л хэлэлцсэн. МАН-ын нэрээр улс төрийн өндөр албан тушаалд очсон Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зүй зохисгүй авч яваагүй, удаа дараа зодоон цохион хийсэн асуудалд холбогдож  намын нэр хүндийг унагасан учраас энэ асуудлыг авч хэлэлцэж, хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн асуудлыг оруулж ирсэн. Уг асуудлыг хэлэлцээд МАН-ын дүрмийн зургадугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зөв авч яваагүй, намын нэр хүндийг унагасанд нь хариуцлага тооцож  Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа” гэв.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*