Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ЭМЯ: КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ, СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС ХЯНАЛТАД БАЙНА

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавирустэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл хийх үеэрээ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй, Хэнтий аймагт 14 настай хүүхэд нас барсан нь уушигны хатгалгааны улмаас гэсэн таамаг дэвшүүлж байна гэв. Гэхдээ шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа аж. Мөн 14 настай охинтой ойр байсан гурван хүүхдийг тусгаарлажээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

Харин Хонгконгийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, ХӨСҮТ-ийн хяналтад авсан, биеийн байдал сайн байгаа гэв.

Мөн коронавирустэй холбоотой мэдээллийг монголчууд ЭМЯ болон ГХЯ-наас гаргасан албан мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй гэдгийг зөвлөв. ДЭМБ, Хятадын эрүүл мэндийн хороо, Хятадын өвчний хяналт, сэргээлтийн төв, Синхуа агентлагаас гадаадад оршин суугаа иргэд мэдээлэл авахыг хүслээ.

Коронавирусийг оншлох оношлуур Япон улсаас ирсэн. Энэхүү оношлуурыг ХӨСҮТ-д ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглана. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байна. Цаашид оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байна. Коронавирусийн шинжилгээнд орсон хүмүүсийн хариуг гарсан дурайд нь мэдээллийг шуурхай өгнө гэв. Эм ханган нийлүүлэх байгууллагууд маск их хэмжээгээр оруулж ирж байгаа боловч хомсдол үүсч байна. Одоогийн байдлаар Тавин ус, Монос зэрэг байгууллагын аптекуудад маск худалдаалж байгааг дуулгав.

БНХАУ-ын зүгээс хилийн боомтыг хаах хугацаа дуусч байгаа тул хилээр монголчууд орж ирэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймээс ЭМЯ-ны зүгээс тухай бүрт иргэдэд хяналт тавьж, ажиллана гэв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*