Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Газрын тосны хэлэлцээрт оролцогч талууд тохиролцоонд хүрлээ

Матад, Халхгол сумаас газрын тос олборлогч Петрочайна дачин тамсаг нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр сум, орон нутагтайгаа гэрээ хийж ажиллах тухай Газрын тосны тухай хуулийн 11.2.17-д заасан байдаг.

Энэ асуудлаар Машинтай жагсаал болон зарим хөдөлгөөний хэсэг залуус Тамсагийн сав газарт очиж иргэдтэй хамт жагсаж цуглаан эхлүүлээд байсан. Жагсагчдын шаардлагын дагуу 1-р сарын 10-ны өдөр аймгийн төвд уулзалт хэлэлцээр хийсэн боловч амжилтад хүрэлгүй тарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. Асуудал даамжирч, хугацаа алдах тусам Монгол Улс, орон нутагт, түүнчлэн хээр хөдөө жагсаж байгаа залуус болон тэнд ажиллагч Монгол залуус гээд хаа хаанаа ч хохирол, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх тул УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зүгээс талуудыг Төрийн ордонд цуглаж хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан юм.

Уриалгын дагуу өнгөрсөн 7 хоногт Засгийн газрыг төлөөлж Ашигт малтмал, Газрын Тосны Газар, орон нутгийг төлөөлж: Матад, Халхгол сумын Засаг дарга, ИТХ, иргэдийн төлөөлөл, Дорнод аймгийн хуульч өмгөөлөгч нар, олборлогч талаас Петро чайна дачин тамсаг компанийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөл гурав хоногийн турш хэлэлцээр хийсэн байна. Мөн энэхүү хэлэлцээрт  УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын БХ-ны дарга Т.Аюурсайхан оролцож гэрээг амжилттай байгуулах талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлэг 3 хоногийн турш үргэлжилж удааширсан гол шалтгаан нь, оролцогч талууд нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн дүн дээр нэгдсэн шийдэлд хүрэх гэж хугацаа багагүй хугацаа алдсан байна. Талууд нэг удаа аваад өнгөрөх биш, нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр олгох мөнгө учраас талууд гэрээ хэлцэлд маш нухацтай хандаж, хатуу байр суурь илэрхийлж зөвшилцөлгүй уджээ.

Ингээд хэлэлцүүлгийн эцэст 2018, 2019 оны гэрээний төлбөрт сум тус бүрт 500 сая төгрөг, нийт 1 тэрбум төгрөг, 2020 оноос эхлэн сум тус бүрт жил болгон 450 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1 тэрбум 235 сая төгрөг олгож байх ерөнхий тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл энэ онд Матад, Халхгол сум тус бүр 1 тэрбум 735 сая орчим төгрөг, хөрөнгө оруулалтыг нийгмийн хариуцлагын гэрээгээр авах юм.

Мөн гэрээнд орон нутгийн аж ахуйн нэгж, бизнесийг дэмжиж ажиллах, сумдын иргэдийг ажлын байраар хангах талаар тодорхой зохицуулалт тусгаж оруулахаар ярилцжээ.

Гэрээний заалт, зарим нөхцөл шаардлагыг тодорхой болгох ажлын хэсгүүд саналаа нэгтгэснээр Чойбалсан хотод гэрээг эцэслэж, гарын үсэг зурах тохиролцоонд хүрсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*