Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүгийн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлттэй танилцана уу

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын өргөн барьж, батлуулсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс.

2015 оны эрүүгийн хуулиар 8 бод, 24-өөс дээш тооны малыг олон тооны мал гэж үзсэн бөгөөд энэ тооноос цөөн мал хулгайлсан тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түгээмэл байна.

Гэвч малын хулгайчид нийтийн ажил хийх нэрийн дор хохирол нөхөн төлөлгүй, гэм хороо ухамсарлалгүйгээр өнгөрч, харин малаа алдсан иргэд хохирч үлдсээр, Энэ нь цаашлаад малын хулгайг өөгшүүлэн, гэмт этгээд давтан хэрэг үйлдэхэд багагүй нөлөө үзүүлж  байгаа юм.

Иймээс Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг малын хулгайн зүйл ангиас хасахын зэрэгцээ Хохирлыг бодитоор тооцох үүднээс олон тооны малын шалгуур хэмжээг 3-4 дахин багасгалаа.

Хуулийн өөрчлөлтөөр 1 бод, 7 бог, түүнээс доош хэмжээний мал хулгайлсан бол 6 сараас 5 жил зорчих эрх хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял оногдуулах,

Харин 2 бод, 8 бог ба түүнээс дээш хэмжээний мал хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн энэ хуульд малын хулгайн шийтгэлийн хүндрүүлэх нөхцлүүдийг тодорхой зааж өглөө.

Тодруулбал

2 бод, 8 бог, түүнээс олон тооны мал хулгайлах

2 буюу түүнээс олон хүн урьдчилж үгсэн тохиролцож, бүлэглэн мал хулгайлах

Хулгайлсан малыг улсын хил давуулан гаргах

Мал хулгайлахдаа машин механизм ашиглах

Хүнийг амжиргааны эх үүсвэрээс нь салгаж, ноцтой хохирол учруулах

Малын генетик нөөцийн хуулиар тодорхойлсон омог үүлдэр нь баталгаажсан, хурдны морь, сүүний үнээ, ноолуурын ямаа гэх мэт ГОЙД АШИГ ШИМТ МАЛыг хулгайлсан бол хүндрүүлэн үзэж 2-8 жилийн ял оногдуулдаг боллоо.

Мал , махны чиглэлээр худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид хулгайн замаар олсон мал, махыг худалдан авч, борлуулах зэрэг дам хэлбэрээр хэрэгт хамтран оролцох нь түгээмэл байна. Иймээс гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах борлуулсан этгээдэд Зөрчлийн хуулиар хариуцлага ногдуулахаар боллоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*