Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

CNN: Ухань коронавирусын тархалт: 2020.01.27: 16.00 цагийн байдлаар

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай корона вирусын тархалтын нөхцөл байдлын талаар CNN агентлагийн цаг тутмын шуурхай мэдээллийг багцлан хүргэж байна.

ТОВЧ: Ухань коронавирус Ази болон дэлхийн бусад орнуудад тархсаар байна. Одоогоор 80 хүн амиа алдаж, 2700 гаруй тохиолдол батлагдсан байна.

ХӨЛ ХОРИО: БНХАУ-ын хотуудад 60 орчим сая хүн хэсэгчилсэн буюу бүрэн түгжигджээ.
Дэлхий даяар тархалт: Дэлхийн 13 улсад 50 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ши Жиньпиний засаглалын хувь заяа хааш эргэхийг коронавирусын тархалт шийдвэрлэнэ гэв

Зураг дээр: Ухань хотод коронавирус илэрсэн Хуанан далайн бөөний худалдааны захын гадаа цагдаа зогсож байна.

БНХАУ-д батлагдсан тохиолдлын тоо гурван мянгад хүрч, дор хаяж 80 хүн нас барсны улмаас Хятад улс бараг 60 сая хүнийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд Хятад улсын төв Хубэй муж орчмын 15 хотод бүрэн эсвэл хэсэгчлэн хязгаарлалт тогтоолоо. Ухань нь мужийн нийслэл юм.

Энэ хэмжээний хорио цээрийн нөхцөл 2003 онд SARS-ийн дэгдэлтийн үеэр ч болж байсангүй. Одоо үүсээд буй нөхцөл байдал мэдээж Хятадын эдийн засагт ихээхэн нөлөөлнө.

CNN-ийн шинжээч Адам Ни, Юн Жианг нар “Коронавирусын тархалт ба түүний хор хөнөөл нь Ши Жинпиний засаглалын нэр хүндэд асар ихээр нөлөөлнө. Хэт төвлөрсөн удирдлагатай БНХАУ-ын Коммунист нам үүнийг давж гарч чадахгүй бол бүх буруу Ши дээр ногдож, хэрвээ эрсдэл багатай ард нь гарч чадвал Ши-гийн нэр сүр асар ихээр өсөх болно” гэжээ.

Хонгконг амралтын газруудаа коронавирусын тусгаарлах хуаран болгожээ
13,2 га талбай бүхий Lady MacLehose амралтын тосгон нь үзэсгэлэнт Сай Кунг цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын бүсэд байрладаг бөгөөд, ногоон байгууламж, тайван амгалан орчноороо дэлхийд алдартай. 1980-аад оны эхэн үеэс Хонконгчууд хотоос буйдхан энэхүү газарт аялал жуулчлалын чиглэлээр кемп байгуулж эхэлжээ.

Харин 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн уг амралтын баазыг Хонконгт коронавирусын халдвартай гэж батлагдсан хүмүүсийг байрлуулах хорио цээрийн төв болгосон байна. Тосгоны үүдэнд шалган нэвтрүүлэх цэг байгуулж, орж, гарч байгаа хүмүүсийг цагдаа нар хянаж нэвтрүүлж байна.
Lady MacLehose Holiday Village нь 268 айлын кемп багтаах боломжтой.Хонконгийн засгийн газар мөн Хонконг арлын Лэй Юэ Мун цэцэрлэг ба Holiday Village-ийг хорио цээрийн бүс болгохоор төлөвлөж байна.

Их Британи: Халдвартай хүн бүр 2-3 хүнд халдвар тараасан гэж тооцоолов

Лондон хотын Imperial коллежийн эрдэмтэд Ухань коронавирусаар халдварласан хүн бүр хоёроос гурван хүнд халдвар тараасан гэж тооцоолжээ.


“Бидний тооцоолж буйгаар Ухань хотод гарсан вирус дэгдэлтийн талаар тооцож үзэхэд, тохиолдол бүрт 2,6 хүн  халдвар авсан гэж үзэж байна” гэжээ.
АНУ-ын дипломат ажилтнуудыг маргааш нүүлгэн шилжүүлнэ

АНУ-ын Засгийн газар маргааш Ухань руу нисч, тэнд буй дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна. 240 хүний ​​суудалтай Боинг 767 онгоц Уханиас Калифорнид очих юм байна.

Ухань дахь АНУ-ын консулын газар одоо хаалттай байгаа. Онгоцонд суух Дипломат бус АНУ-ын иргэдэд нислэгийн төлбөрийг төлөх болно гэж албаны хүн мэдэгдлээ.

Одоогоор Ухань хотын нисэх онгоцны буудал, төмөр замын буудлуудаас гарах бүх чиглэл хаагдсан байгаа. АНУ-аас гадна Австрали, Энэтхэг зэрэг бусад үндэстнүүд Ухань хотоос иргэдээ буцаах арга зам дээр ажиллаж байна.

Эх газрын хятадад илэрсэн тохиолдлуудын талаар

Хятадад 2700 гаруй коронавирусын өвчлөл батлагдаж, 80 хүн нас барсан байна. Хятад даяар нийт 57 сая гаруй хүн амтай 15 хотыг бүрэн буюу хэсэгчлэн түгжжээ.Одоогоор Хятадын мужуудад илрээд буй тохиолдол:

  • Hubei (Ухань хотыг оролцуулаад): 1,423, үүнээс 76 нь үхсэн.
  • Guangdong: 146
  • Zhejiang: 128
  • Henan: 128, including 1 death
  • Chongqing: 110
  • Hunan: 100
  • Beijing: 68
  • Anhui: 70
  • Shandong: 63
  • Sichuan: 69
  • Shanghai: 53, including 1 death
  • Guangxi: 46
  • Jiangxi: 48
  • Fujian: 35
  • Jiangsu: 47
  • Hainan: 22
  • Shaanxi: 22
  • Liaoning: 22
  • Yunnan: 19
  • Heilongjiang: 21, including 1 death
  • Tianjin: 14
  • Hebei: 18, including 1 death
  • Shanxi: 22
  • Gansu: 14
  • Inner Mongolia: 11
  • Guizhou: 7
  • Jilin: 6
  • Ningxia: 4
  • Xinjiang: 5
  • Qinghai: 4
Монгол Улсад хөл хорио тогтоов гэж CNN мэдээллээ

Монгол улс коронавирусын дэгдэлтийн эсрэг арга хэмжээ авч, боловсролын байгууллагуудыг 1-р сарын 27-ноос 3-р сарын 2-ны хооронд хааж байна. Одоогоор Монголд өвчлөл бүртгэгдээгүй боловч Хятадтай хиллэж байгаа тул өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Монгол Улсын өмнөд хил дагуу үргэлжилдэг Өвөр Монголын автономит муж нь өнгөрсөн долоо хоногт коронавирусын анхны тохиолдлыг мэдээлжээ.

Австралид коронавирусын тав дахь тохиолдол батлагджээ

Австралийн Эрүүл мэндийн яам өнөө өглөө коронавирусын тав дахь тохиолдол илэрлээ гэж мэдээлэв.

Тус улсад амьсгалын замын вирусын халдвар авсан хамгийн сүүлийн өвчтөн 21 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт Ухан хотоос  Сидней рүү онгоцоор очсон байна. Тэрээр  Пүрэв гарагт Сиднейд очоод хойш 24 цагийн дараа шинж тэмдгүүд илэрч, яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн байна.

 

Шанхайд коронавирусын тест үйлдвэрлэж байна.
Шанхай хотын ZJ Bio Tech компанийн үйлдвэр өдөрт 8000 хайрцаг тест үйлдвэрлэж байгаа бөгөөд хоёр сая тест үйлдвэрлэх түүхий эдийн нөөцтэй байна гэж CCTV мэдээлэв. Одоогоор хятадад 1000 гаруй эмнэлэг Ухань коронавирусыг илрүүлэх урьдчилсан шинжилгээ хийх чадвартай лаборатори ажиллуулж байгаа аж.

Уханийн эмнэлгийн сувилагч:
Хэдэн арван эмнэлгийн ажилтан вирусын халдвар авсан гэж мэдэгджээ

Ухань хотын төв эмнэлгийн нэгэн сувилагч CNN сувагт дор хаяж хэдэн арван эмч, сувилагч коронавирусын халдвар авсан гэж мэдэгджээ.

“Зарим хүмүүст яаралтай эмчилгээ хийж байна. Бага зэргийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэрт нь эмийн чөлөө олгож хариулсан” гэж нэрээ нууцалсан сувилагч CNN-ийн сурвалжлагчид мэдээлжээ.

Энэ сувилагч өөрөө вирусын халдвар авсан бөгөөд шинж тэмдэг нь харьцангуй зөөлөн байгаа гэнэ. Эмнэлэгийн удирдлагууд түүнийг гэртээ амарч байхдаа өөрийгөө бусдаас тусгаарлах хэрэгтэй гэж хэлсэн. Эмнэлэгт вирусын тархалт маш их байгаа тул эмнэлэгээс холдсондоо баяртай байгаа гэж сувилагч хэлэв.

Ухань хотын эрүүл мэндийн ажилтнууд, тэр дундаа CNN-тэй утсаар ярьж мэдээлэл өгсөн дөрвөн хүн маш их ядарч, стресст орсон байдалтай байжээ.

“Бидэнд ямар ч тамир тэнхээ алга” гэж Уханийн өөр нэг эрүүл мэндийн ажилтан утсаар CNN-д ярьжээ. Тэр хүн  хамгаалалтын хувцас, хамгаалалтын шил, маск олдохгүй байна гэж ярьсан байна.

Ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн дэд сайд Ван Цзянпин хэлэхдээ, Хубэй мужид өдөрт 100,000 орчим хамгаалалтын хэрэгсэл шаардлагатай байгаа. Гэхдээ улс даяарх 40 үйлдвэр өдөрт ердөө 30,000 ширхэгийг л үйлдвэрлэж байна гэжээ.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ, Ихэнх үйлдвэрүүд экспортын шинжтэй үйлдвэрлэл эрхэлдэг. Дийлэнх нь Цагаан сарын баяраар хаагдсан учраас үйлдвэрүүдийг яаралтай хэвийн ажиллуулах төлөвлөгөөтэй байна гэжээ.

Хятадын албаны хүмүүс Уханьд байсан бүх хүмүүсийг гадагш гарахгүй, бусадтай харилцахгүй байхыг уриалав
Хятадын албаны хүмүүс сүүлийн 14 хоногт Ухань хотод байсан хүн бүхнийг бусдын тусын тулд гадагш гарахгүй, хүмүүстэй харилцахгүй байхыг уриаллаа. 2019 оны 12-р сарын дундуур тус хотод вирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хичнээн хүн тус хотоор зорчсоныг мэдэх боломжгүй байна.

Ухань хот нь 11 сая хүн амтай, Хятадын улс төр, эдийн засгийн төвүүдийн нэг төдийгүй зам тээврийн томоохон зангилаа хот юм. Хятадад ердийн болон хурдны төмөр замын үндсэн 4 сүлжээ байдаг. Үүний 2 нь буюу Бээжин-Гуанжоугийн босоо, Шанхай-Чэндугийн хэвтээ тэнхлэгийн хурдны төмөр замууд Уханаар дайрдаг байна.

Хотын олон улсын нисэх онгоцны буудал нь Хятадын төвийн бүс нутагт 5 тив рүү шууд нислэг хийдэг цорын ганц  буудал юм байна.

Flightconnections.com агаарын тээврийн вэбсайтаас авсан мэдээллээр, Ухань нисэх онгоцны буудлаар 20 орны 109 чиглэлд тогтмол зорчигч нислэг үйлддэг. Эдгээрт Лондон, Москва, Парис, Ром, Нью-Йорк, Сан Франциско, Бангкок, Токио, Сөүл зэрэг томоохон хотууд орно.

2018 онд нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн хэмжээ 24 саяас давж, 2019 онд 29 сая хүн Уханьд очиж амарсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

Сингапур Эх газрын Хятадаас буцаж ирсэн бүх оюутан, багш нарыг 14 хоногийн турш өөрөө хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Бямба гаригт Сингапурын Эрүүл мэндийн яам коронавирусын дөрвөн тохиолдлыг баталсны дараа нийт иргэдээ чухал шаардлагагүй тохиолдолд эх газрын Хятад руу явахгүй байхыг уриалсан.

Тэвэл өнөөдөр Сингапурын Боловсролын яам Эх газрын Хятадаас буцаж ирсэн бүх оюутан, багш нарыг 14 хоногийн турш өөрөө хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Австрали улс 100 гаруй иргэнээ буцаан татахаар ажиллаж байна гэв

Австралийн 100 гаруй иргэн Ухань хотод хөл хорионд оржээ. Эдгээр иргэдээ яаралтай татах арга замыг эрэлхийлж байна гэж Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант хэллээ.

Хант хэлэхдээ, Ухань хотод байгаа иргэдийнхээ төлөө юу хийж болох талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон бусад орнуудтай ярилцаж байна гэлээ.

Австралид одоогоор Ухань коронавирусын тав дахь сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Хятадын Засгийн газар хүнд байдалд байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин албан тушаалтнуудад коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү хатуу арга хэмжээ авахыг тушаав.  Хятадын Коммунист намын байнгын хороо үйл ажиллагааг бүрэн хяналтанд авахаар хичээж байгаа ч одоогоор ахиц багатай байгаа юм.

Өнөөдөр Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн эмнэлгүүдтэй танилцахаар Ухань хотод очжээ. Одоогоор тус улсын Засгийн газар корона вирусын тархалтыг саармагжуулах ажилд ​​11 тэрбум юань буюу 1.58 тэрбум доллар зарцуулаад байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ши Жинпин вирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар Коммунист намын дээд албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна. Тэрээр тархалт хурдасч буй хурцадмал нөхцөл байдалтай тулгарч байгаа үед Намын төв хорооны төвлөрсөн удирдлагыг бэхжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

АНУ-д таван тохиолдол бүртгэгджээ

Ням гарагийн үдшийн байдлаар АНУ-д Ухань коронавирусын таван тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний нэг нь Аризонад, хоёр нь Калифорнид бүртгэгдсэн. Өмнө нь Иллинойс, Вашингтонд хоёр тохиолдол бүртгэгдсэн аж. Эдгээр өвчтөнүүд цөм саяхан БНХАУ-аар аялаад ирсэн хүмүүс байжээ.

Одоогоор АНУ-д вирустай байж болзошгүй тул 75 орчим хүнийг шалгаж байгаа бөгөөд эдгээрийн 25-аас нь вирус илрээгүй байна. CDC нь АНУ-д вирусын шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори юм.

Ухань коронавирусын тархалт хурдасч байгаа тул
Хятад улс онц байдалд шилжжээ

Ухань коронавирусын улмаас амиа алдагсдын тоо 80-д хүрч, Хятад даяар бараг 2,800 тохиолдол бүртгэгдээд байна. Өвчний вирус тээгчид өөрсдийгөө мэдэлгүй зорчсоор байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болж байна. Өвчтөнүүд шинж тэмдэг илрээгүй байхдаа бусдад халдвар тараасаар байна гэж Хятадын эрүүл мэндийн албаныхан мэдээллээ.

Хятад даяар нийт 57 сая хүн ам бүхий 15 хотыг хэсэгчлэн түгжээд буй. Энэ нь Өмнөд Солонгосын нийт хүн амаас илүү хүн хөл хорионд байна гэсэн үг.

Хятадын Засгийн газар 1200 эмч, сувилагч, Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн 135 ажилтныг Ухань руу нэмж явуулж байгаагаа мэдэгдэв.

Ухань хотын дарга Жоу Сианван өчигдөр орой хэлэхдээ, өвчний халдварын тоо дахин нэг мянгаар нэмэгдэж магадгүй гэв. Одоогоор корона вирусаар халдварласан хүмүүсээс хамгийн залуу нь есөн сартай охин байна.

Хятадад Цагаан сарын баяраар хөдөө гэр бүлдээ очсон хүмүүс халдвар тараах хамгийн их эрсдэлтэй байгаа нь түгшүүр төрүүлж байна.

2002-2003 онд дэлгэрч байсан амьсгалын замын хүнд хэлбэрийн синдром (SARS) -ийн үеэр хөдөөгийн иргэд хотын хүн амтай адил халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх талаар туршлага багатай байсан нь одоо ч давтагдана гэж шинжээчид үзэж байна.

SARS нь коронавирусын нэг төрөл бөгөөд хүнээс хүнд тархаж муудаж чаддаг. 2002 оны 11-р сараас 2003 оны 7-р сарын хооронд SARS вирус дэлхийн хэмжээнд 8000 гаруй хүнд халдварлаж, 774 хүн амиа алдсан.

Зургийн тайлбар: 2003 оны 5-р сарын 1. Хүмүүс гараа цэвэрлэхээр ээлжлэн хүлээж байна.

Хятадын хүн амын 40 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэж Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Синьхуа мэдээлэв. Тус улсад ажилтай болохын тулд хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэгсдийн давалгаа их бөгөөд жил бүр олон сая хүн шилжин суурьшдаг.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*