Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баян-Уул сумын эмнэлэг түргэн тусламжийн шинэ машинтай боллоо

Тус сум хүн амын тоогоор хөдөөгийн сумд дундаа тэргүүлдэг бөгөөд 6 багийн 4700 гаруй иргэнтэй. Аймгийн төвөөс 200 км алслагдсан тус сумын ард иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Сум дундын эмнэлэгээсээ авдаг.
 
Гэтэл өнгөрсөн жил сумын түргэн тусламжийн автомашин эвдэрч, хэд хэдэн удаагийн засвар хийсэн боловч эцэстээ актлахаас аргагүйд хүрч, холын дуудлагад явах автомашингүй болжээ.
 
Сум, орон нутгийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хандаж, түргэн тусламжийн автомашин шинэчлүүлэх хүсэлт тавьсныг Эрүүл мэндийн яаманд уламжлан шуурхай шийдвэрлүүлж, шинэхэн автомашинаа хүлээн авлаа.
 
Өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар тус эмнэлэгийн удирдлагад шинэ автомашины түлхүүрийг  гардуулан өгсөн юм.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2017 оноос хойш БОЭТ болон Гурванзагал, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр сумдын эмнэлэгийн түргэн тусламжийн автомашин шинэчлэх асуудлыг ЭМЯ-д хандан шийдвэрлүүлээд байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*