Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялтай болгож байна

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын санаачлан боловсруулсан Малын хулгайн ял шийтгэлийг чангатгах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ-

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсч байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэл сул байгаа тухай малчид, ард иргэдээс санал шүүмжлэл их гарч байна.

Ялангуяа 24 бог, эсвэл 8 бодоос доош тооны мал хулгайлсан тохиолдолд нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх буюу хог цэвэрлүүлэх, түймэрт дайчлах, газар ухуулах төдийхөн шийтгэл ногдуулж байгаа нь гэмт хэрэгтэнд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор уршгийг ухаарах боломж олголгүй, малаа алдсан иргэд хохирч үлдсээр байна гэж үзэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлан боловсруулжээ. Түүний санаачилж, өргөн барьсан хуулийн төслийг 24 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд өнгөрсөн намар УИХ-ын даргад өргөн бариад байсан юм. Тэгвэл энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хийлээ.

Хуулийн төслөөр 1 бод мал, эсвэл 7 бог малаас доош тооны мал хулгайлбал 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих, харин 2 бод мал, эсвэл 8 бог, түүнээс дээш тооны мал хулгайлбал 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих, түүнчлэн бүлэглэж хулгайлах, хулгай хийхдээ машин механизм ашиглах, хулгайлсан малаа улсын хил давуулах, гойд ашиг шимт мал буюу саалийн үнээ, ноолуурын ямаа, хурдны адуу гм омог үүлдэр баталгаажсан мал хулгайлсан бол 2-8 жил хүртэл хорихоор тусгажээ. Мөн гарал үүслийн гэрчилгээгүй мал, махан бүтээгдэхүүн, түүхий эд буюу хулгайн малыг худалдан борлуулсан бол хариуцлага тооцох зохицуулалт хийхээр болж байна. Өнчин ишиг авсан ч хорих ялтай болгож байгаагаараа уг хуулийн зохицуулалт чангарч байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын санаачлан боловсруулж өргөн барьсан уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд хүргүүллээ. Хуулийн төсөл ирэх 7 хоногт эцэслэн батлагдах юм.

 

 

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    хулгай хийсэн бол өнчин ишиг байсан хуулийн дагуу арга хэмжээ авахаас хүний өмчид хөлдөөд зүгээр сууна гэж юу байхав

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*