Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шарк Д.Энхтүвшин сонгуульд өрсөлдөнө гэх мэдээллийг няцаалаа

“М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохироогоо хийсэн гэх мэдээлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдаад байгаа. Гэвч уг мэдээлэл ор үндэсгүй болохыг ноён Д.Энхтүвшин албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Тэр энэ тухай,

“Улс төрд орохгүй гэдгээ дахин хэлье. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог. 1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Миний сонголтыг тухайн үед зарим хүн компанийн сонголт мэтээр үзэн янз бүрийн дарамт ирж байсан учир Д.Оджаргал захирал “Компани, улс төр хоёрынхоо аль нэгийг сонго” гэсний дагуу улс төрийн сонгуульт ажлуудаа орхиж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан. Улстөрч солигдсноор биш, нийтийн ухамсар дээшилснээр улс орон илүү хөгжинө гэж би боддог” гэсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*