Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хоёр настай охиныг цоожилж орхиод айлд архидаж хоножээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр хоёр настай охин гэртээ осгосон байдалтай олджээ. Иргэн Э.Анхцэцэг нь төрсөн дүүгийн охин болох А-г энэ сарын 3-ны орой гэртээ цоожлоод үлдээсэн бөгөөд маргааш өдрийн 16:00 цагийн орчимд айлынх нь хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр охиныг цоожтой гэрээс гарган авсан байна. Болсон явдлын талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүйгээс тодрууллаа. 


-Хэрлэн суманд хоёр настай охиныг гэртээ цоожилж үлдээснээс үүдэн хөл, гар нь хайрагдсан гэдэг мэдээллийг авлаа. Хүүхдийн биеийн байдал гайгүй юу?

-Болсон явдлын талаар та бүхэн мэдэж байгаа байх. Охин өвлийн хүйтэнд галгүй гэрт удаан хугацаанд байсан учраас гар, хөл нь хайрагдсан байсан. Эмчид үзүүлсэн ч ханиад, хатгаа хүрээгүй байсан учраас охиныг “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд хүргэсэн.

-Ямар учраас ар гэрийнхэн нь охиныг удаан хугацаанд харгалцах хүнгүй гэртээ орхиж явсан бол?

-Нагац эгч нь энэ сарын 3-ны орой охиныг гэртээ үлдээгээд гарсан юм билээ. Найзуудтайгаа архи ууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэгээд өөр айлд хоносон байсан. Нөхрийгөө гэртээ ирсэн байх гэж ойлгосон гэж мэдүүлж байгаа.

-Охины аав, ээж нь нагац эгчдээ үлдээсэн байсан гэсэн үг үү?

-Тийм. Охины ээж хөдөө ажлаар явсан юм билээ. Тэгээд эгчдээ үлдээсэн байсан.

-Охины нагац эгч Э.Анхцэцэгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.


А охины ээж хөдөө ажлаар яваа ба одоогоор Дорнод аймагт ирээгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Иймээс охиныг асрамжийн газар хүргэсэн аж. Охины ээжтэй цагдаагийн байгууллага холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Шоронд хийлдээ архичин новшийг..

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*