Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй замд анхааруулах тэмдэг байрлуулав

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газаар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран жолооч нар осол аваар гаргах, зэрлэг амьтдыг гэмтээхээс сэргийлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт – Мөнххаан – Давсан бадрах – Түмэнцогт – Дорнод аймгийн Хөлөнбуйр сум хүртэлх 543 км авто замын ойролцоох цагаан зээрийн сүрэг дамнан өнгөрдөг, зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршууллаа.

Түүнчлэн жолооч нарыг хөдөө, орон нутагт зорчихдоо замын тэмдэг тэмдэглэгээг анзаарч, хурдаа тохируулж явахыг анхааруулав.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*