Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Болорчулуун: Шинэ жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт Дорнодчууд аа! Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Улиран өнгөрч буй 2019 он Монголын ард түмэн, Дорнод нутгийн зон олон та бидний ажил, амьдралд тод томруун ул мөрөө үлдээгээд буцаж байна.

Энэ жил Дорнод аймгийн боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, зам харилцаа, дэд бүтцийн салбарт сүүлийн 30-аад жил хийгдээгүй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилэхэд багагүй хувь нэмэр орууллаа.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас 21 аймгийн төв, сууринд тавигдаж байгаагүй Хотын авто замын томоохон бүтээн байгуулалтыг бид энэ жил аймагтаа эхлүүллээ. Нийт 5,5 км урт, дөрвөн эгнээ буюу 14 м өргөн, явган болон унадаг дугуйн зам, авто замын иж бүрэн байгууламж бүхий аймгийн төвийн арын төв замын ажил ирэх хавар бүрэн дуусч ашиглалтад орсноор талын цагаан сувд – Чойбалсан хотын маань өнгө үзэмж мэдэгдэхүйц дээшилэхийн сацуу иргэд, жолооч нарын аюулгүй, тайван зорчих нөхцөл боломж бүрэн хангагдана.

Энэ жил бид аймагтаа хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээс гадна ачаалал хэтэрч, гурван ээлжинд шилжээд байгаа аймгийн төвийн 1, 5-р сургуульд тус бүр  хоёр ээлжээр 640 хүүхэд хичээллэх боломж бүхий бага сургуулийн өргөтгөлүүд барьж эхлээд байна.

Он солигдохын өмнөхөн бид Дорнын тал нутагт илч гэрэл түгээгч ДЦС-ынхаа хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 50мВт-аар өргөтгөх хөрөнгө санхүүжилтийг УИХ-аар бүрэн шийдвэрлүүлж, эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтыг гараанаас гаргалаа. Эрчим хүч бол хөгжлийн эх булаг. Одоогоор хүчин чадлаа 100 хувь дайчлан, аваарын нөхцөлд ажиллаж буй ДЦС-д өргөтгөл хийгдсэнээр зүүн бүс нутагт эрчим хүчний хүчирхэг бааз суурь бүрэлдэж, уул уурхай, боловсруулах салбарын өсөлтийг тэтгэж, орон нутгийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн бодит үр өгөөжийг Дорнодчууд бидэнд өгч эхэлнэ. Түүнчлэн 2019 онд Дорнод аймгийн 7 сумын төв дэх цахилгаан шугам бүрэн шинэчлэгдсэн, Чойбалсан хотын цахилгаан хангамжийн шугам сүлжээ өргөжиж буй зэргээр эрчим хүчний салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгдлээ.

Манай Бүсийн оношилгоо эмчилгээний төв энэ жил 21 аймгийн улсын эмнэлэгүүдээс анх удаа европ стандартад бүрэн нийцсэн Вакум хагалгааны тасагтай боллоо. Эвдрэл гэмтлийн улмаас үйл ажиллагаа нь зогсоод байсан Томографийн аппарат, суурин рентген аппаратаа шинээр суурилуулсны зэрэгцээ ирэх жилээс эмнэлэгийн хүний нөөц, хүчин чадалд түшиглэн мэс заслын тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах зорилгоор багагүй хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган шийдвэрлээд байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Нийт хүн төрөлхтөн 21-р зууны гурав дахь арвантайгаа золгож байна. Өнгөрөгч 20-р зууны 20-иод онд өвгөд дээдэс маань эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хөдсөн дээлтэй хувьсгал өрнүүлж,  түүхэн ялалт байгуулсан бол энэ зууны 20-иод онд Та бид эдийн засгийн эрх чөлөө, хараат бус, бие даасан байдлаа жинхэнэ утгаар нь олж авах, түүнийг бэхжүүлэх хариуцлагатай сорилтын өмнө тулж ирлээ. Өнгөрсөн арваад жилийн турш Монголд ашиггүй нөхцөл үүсгэж, эдийн засгийн ихээхэн хохирол дагуулж ирсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн хэлэлцээрийг талууд харилцан ашигтай байдлаар дахин засч шинэчлэх чиглэлийг УИХ-аас өгсөний дагуу Монгол Улсын төр хэлэлцээрийн ширээний ард дахин суухаар болсныг энд цохон тэмдэглэж байна.

Та бүхэнд шинэ жилийн халуун мэндийг дахин дэвшүүлж, Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сайхан баярлаарай!

Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Хаянгаагийн Болорчулуун

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*