Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол Улсын хүн ам 100 жилийн дотор 4.9 дахин өсжээ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.

Тодотгоход, Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байв.

1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байсан байна.

Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна.

Хүн амын суваргыг харвал 2006-2010 оны сүүлийн 5 жилийн төрөлт өссөн, хүн амын жилийн дундаж өсөлт нь 1.4 болсон байна.

Монгол Улсын хүн амын тоо 1918 – 2018 онд 4.9 дахин өсжээ.

1918 оноос хойш 10 удаагийн үндсэн том тооллого явагдсан бөгөөд 2020 онд  11 дэх үндсэн тооллогоо явуулах юм.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*