МАТАД СУМЫН БАЯНХАНГАЙ БАГИЙН НУТАГТ ОРШИХ “ХӨШӨӨ ЧУЛУУ”
Энэхүү “Хөшөө чулуу” нь аймгийн төвөөс 190 км, сумын төвөөс 40 км, багийн төвөөс 28 км-т оршдог ба уг дурсгалын өргөн 60 см, өндөр 2 м, зузаан 120 см бөгөөд XIII зууны үеийн дурсгал хэмээн үздэг түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Мөн уг дурсгалыг Чингисийн морины уяа хэмээн нэрлэдэг ба Чингис хаан урд зүгт дайлаар яваад буцаж ирэхдээ амарч морио уясан уяа гэж нутгийн ард иргэд үеэс үед ярьж ирсэн түүхтэй. Нутгийн малчид уг хөшөө чулууг өндөрөөшөө ургадаг хэмээн ярьдаг ба хөшөө чулууны хажууд нэг жижиг чулуу байдаг.
ОНСТ хариуцсан ажилтан: Э. Дөлгөөнцэцэг