Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин

Их Британийн автомашин шинжээчид “Volvo” брэндийн “Volvo XC90” маркийн автомашиныг сүүлийн 15 жилийн дотор ганц ч хүний амь нас эрстүүлээгүй, хамгийн найдвартай машинаар тодрууллаа. Тус машин нь 2002 оноос зах зээлд гарсан бөгөөд дээрх хугацаанд уг машинтай холбоотой ослоос ганц ч хүн амь эрстээгүй ажээ.

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин

Үүний шалтгаан нь “Volvo XC90” машины аюултай нөхцөлд автоматаар тоормослодог өвөрмөц функтэй холбоотой юм байна. Ийнхүү машин өөрөө ослын аюултай үед эзнээ аварч чаддаг.

Motor.ru сайтын мэдээлснээр 2012 оноос хойш Англи улсад 50 мянга гаруй “Volvo XC90” машин зарагдсан байна. Судлаачид уг SUV машиныг яаралтай тоормослох болох болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх систем бүхий функцтай нь үүний гол давуу тал гэж үзэж байгаа юм. Энэхүү системийн тусламжтайгаар зам тээврийн осол, мөргөлдөх магадлалыг 38 хувиар бууруулж, олон мянган хүний амь насыг аварснаас гадна даатгалын хэмжээг ч бууруулах боломжтой аж.

2015 онд  “Volvo XC90”-ын  сүүлийн үеийн загвар нь Европын “NCAР”-ын ослын туршилтаас хамгийн өндөр үнэлгээ авсан байна.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*