Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сард авна

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

БҮРТГЭЛ:

2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана.

ШАЛГАЛТ:

2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Шалгалтын тухай мэдээллийг тухай бүр оруулна.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*