Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэрэмжлүүлэг: Зул өргөх гэж байгаад гал алдаж нас баржээ

Дорнод аймагт шинэ оны өмнөхөн буюу 12-р сарын 26-ны өдрийн 22 цаг орчимд нэг иргэн харамсалтай байдлаар нас барсан тохиодол гарсаныг уншигч таньд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын орон сууцны 15 дугаар байрны нэгэн айлаас утаа гараад байна гэх мэдээллийг оршин суугчдаас хуулийнханд хандан ирүүлжээ.

Мэдээллийн дагуу шалгахад тухайн орон сууцны хорооллын дугаар тоотод оршин суух хаягтай иргэн угаартаж нас барсан байжээ.

Учир нь талийгаач 41 настай иргэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэртээ ирж, улмаар зул өргөж байгаад гал алдсаны улмаас угаартаж харамсалтайгаар амиа алдсан байна. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цахилгаан болон галтай ойр ажиллахгүй байх, орчны болон өөрийн аюулгүй байдлыг шалгаж байх, зэргээр эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*