Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяраар төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Хэрлэн  сумаас Матад сумын чиглэлд /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т/ иргэн П /57 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/ нар суудлын автомашинтай 12-Р сарын 30-ны 19:00 цагт гараад сураггүй болжээ. Уг дуудлагыг шөнийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 03:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Ингээд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Матад сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 4 албан хаагч, нийт 10 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:00 цагт Матад сумын Жаргалан багийн Хүзүүвч гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ айлын хаваржаанд байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*