Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрвээ би сумын дарга байсан бол

Үүнийг бараг 10 жилийн өмнөөс бодсон адын бодол л доо хэхэ. Хэрвээ би сумын дарга байсансан бол . Хангайн бүсийн сумын жишгээр
За тэгээд би мэдээж сумынхаа хүн ам, байгаль орчин газарзүйн бүс бүслүүрт тохируулан шинжлэх ухаан онол практикийг орчин үе буюу 21 зууны хандлагад тохируулан дараах чиглэлүүдэд өөрийнхөө гадаад дотоодод эзэмшсэн боловсрол мэдлэг, туршлага үзсэн харсан эргэцүүлсэн харьцуулсандаа тулгуурлан эрх мэдэл, албан тушаалаа бусад эрх ашиг үзэл бодол, ёс зүй чадамжинд нийцүүлэн дараах чиглэлүүдээр ажилланаа.
1. Боловсрол сургууль цэцэрлэг
– Багш боловсон хүчин хүний нөөцийн чадамжинд тулгуурласан баг бүрдүүлнэ
– Баг бүрдүүлэхдээ улс төржихгүй надад нам эсвэл холбоо огт хамаагүй, багш нараа шударга өрсөлдөөн үүсгэж шалгаруулж авна. Ялангуяа шинээр сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт суух болсон залуусыг анхнаас нь залж чиглүүлээд ажлын байрны амьдрах нөхцлийн урамшуулал тэтгэмжээр хангаад удирдаад чиглүүлээд явна
– Бага дунд ангийн сурагчдын сурлагын чанарыг сайжруулахын тулд багш нэг бүртэй захирал менежрээр дамжуулан маш нарийн зохион байгуулалттай ажиллана. Багш нарынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тал дээр зөвхөн үндэсний түвшний чанартай бус олон улсын чанартай сургалтуудад хамруулахын тулд бүх багш нарын гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад хэлний багш нараараа дамжуулж тулж ажиллана. Багш нар гадаад хэлийг тодорхой хэмжээгээр эзэмшээгүйгээс болоод багш нарын гадаад олон улсын арга барил туршлага солилцож судлахад их хүндрэлтэй байгаа учраас тэр. Тэгээд ч бүх багш нар их дээд сургуульдаа гадаад хэл заалгасан шүү дээ. Ингэснээрээ жилд 5-10 хүүхдийг гадны дунд сургуулиудад сурагч солилцоогоор явуулах боломж бүрдэнээ. Эдгээр гадны сургуулиудыг олж ядах юм байхгүй өөрөө би орой үдэш сууж байхдаа олон гадаад хэлний багш нартайгаа концепт боловсруулчихна.
– Дунд ахлах ангийн хүүхдүүдийн сургалтын чанарыг дээшлүүлэхдээ багш төвтэй бус сурагч төвтэй хандлагыг нутагшуулна. Хүүхдүүдэд сурах нөхцлийг маш сайн бүрдүүлсэн номын сан болон чөлөөт цагаа сайхан өнгөрөөх төвтэй болгоно. Энд иога, спорт, усан бассейн, дуу хөгжим дугуйлангуудыг маш идэвхитэйгээр ажилуулнаа. Бас ахлах ангийн сурагчдыг цахим номын сан дэлхийтэй холбох арга дээр анхаарна
– Жил бүр ахлах ангийн 10 сурагдыг гадаадад их дээд сургуульд тэтгэлэг хөнгөлөлттэй сургах болзол тавьж эцэг эхчүүд багш сурагчдын идэвхи санаачлагыг нэгтгэхийн тулд өөрийнхөө сайн туршлаган дээр үндэслэн гадаад хэлний багш нартай нийлээд тэдний хэлний мэдлэг дээр маш их анхаарна. Ингэхийн тулд долоо хоногт 2 удаа ахлах ангийн сурагчид болон багш нартаа англи хэлийг хэрхэн зөв ашиглах хэрхэн эрчимтэй сурах аргууд зааж өгнө. Хэлний багш нараар нэмэлт дугуйлан 7 хоногт 3-4 удаа ажиллуулна
– Цэцэрлэгийн болон анхан шатны хүүхдүүдийн боловсролын хувьд хандлага санаачлага хүүхдийг бие даасан чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр маш их анхаарч ажиллахыг багш нарт чиглэл үүрэг өгч ажиллана
2. Эрүүл мэнд эмнэлэг
– Энэ салбарын хувьд эхний ээлжинд хүүхдээ эмгүйгээр эмчлэх аргыг 100 хувь хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зүйлсийг хийнэ
– Уссан бассейнтэй болно
– Уурын эмчилгээ сауна , иог дасгал хөдөлгөөн хийдэг жижигхэн төвтэй болгоно
– Эмнэлгийн тусламжийг хөдөө алс газар оршин суугчдад тэгш яаралттай хүргэхийн тулд орчин үеийн утасны сүлжээг маш оновчтой сонгоно. Эмнэлэгийн үйлчилгээний унаа тэрэг ахуйн хангамжийг маш сайжруулж уулын замд бартааг сайн туулах нэг машиныг онцгой тохиолдлоор нөөцөнд байлгана. Энэ машинаас гадна багаж тоног төхөөрөмж ажилчдын ажиллах орчинд анхаарал хандуулнаа
– Эрүүл ахуйн хамгийн үндэс суурь болсон ундны усны асуудлыг маш их анхаарч орчин үеийн тоноглол бүхий гүний худаг гаргуулна
3. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуй
– Сумын байгаль орчны болон ойн менежментийн мастер төлөвлөгөөнд мэргэжлийнхээ ур чадварыг гаргаж байгаль орчны улсын байцаагч нар болон байгаль хамгаалагч, идэвхитэн байгаль хамгаалагчид орон нутгийн байгаль хамгаалах хамтлаг нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа уялдаа холбоог нягтруулан хяналт тавьж ажиллана. Яагаад гэвэл орон нутгийн төсвийн орлогын 60-80 хувийг энэ салбараас олж байгаа тул тухайн газрынхаа онцлогийг харуулсан тэргүүлэх чиглэлээ зөв сонгоход мэргэжлийн чиг хандлагаар хандана. Жишээ нь тухайн суманд аялал жуулчлал хөгжүүлэх үү эсвэл байгалийн дагалт баялагт түшиглэсэн хамтлаг нөхөрлөлийг ихээр бий болгож хөдөөгийн ядуурлыг бууруулсан ажлын байрыг бий болгох уу гэх мэт. Ойн менежментийн төлөвлөгөөнд тулгуурласан ойд хийгдэх арчилгаа цэвэрлэгээгээр бэлтгэгдэх мод модон материал унанги ашиглаж өрх бүрийг байшинжуулах аян өрнүүлнээ. Байшинтай болоход дан модоор барих нь байгаль орчинд дэндүү халтай учраас элс ашиглан шуудайлж маш сайхан байшин гэр хийх боломжтой. Арчилгаа цэвэрлэгээний огтлолтоос гарсан унангийг түлшинд хэрэглэхээс гадна байшингийн цонх тулгуур багана хийхэд хэрэглэнээ. За тэгээд ойгоос гарч буй мод модон материалыг 80-90 хувь боловсруулах жижиг технологийг нэвтрүүлж ажилгүй залуусыг ажлын байраар ханганаа. Залуусаа мэргэжлийн боловсрол судлалын төв хуучинаар тмс-д хамруулан бэлтгээд авнаа. Тэд бас хөөрхөн тэтгэлэгтэй сураад мэргэжилтэй ажилтан болчихно
– Байгаль орчны сайн сайхныг олон хүмүүст мэдрүүлэхийн тулд мэргэжилтнүүд улсын байцаагчид байгаль хамгаалагчдынхаа чадварыг сайжруулна. Хуулийн хүрээнд эдгээр нь бүгд их дээд сургууль төгссөн гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс тул эднийг хэлний мэдлэгээ сайжруулахад нь маш их шахалт үзүүлнэ хэхэ. Тэгвэл эдгээр хүмүүс гадаадад 3-6 сараар тэтгэлэгтэй курсуудэд хамрагдах боломжууд их байдаг. Энэ нь хөгжингүй орнуудын төрийн байгууллагын байгаль орчны салбарын боловсон хүчнүүдэд зориулагдсан маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Эдгээр ажилчдынхаа мэдлэгийг дээшлүүлж бусад орнуудын туршлага судлуулснаар сум орон нутгаа дэлхийд таниулах маш олон зүйлийг хийлгэх боломж бүрдэнэ. Сумын иргэдийн ойн нөхөрлөлүүдийг дэмжиж ажиллаж эдгээр нөхөрлөлд хамрагдсан айл өрх бүрийг орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ. Орон нутгийн чанартай брендүүдийг нөхөрлөлүүдээр дамжуулан хийнээ. Үүнд зөгийн бал байж болно, вариан жимс мөөг гэх мэт
– Зэрлэг амьтдыг өсгөн үржүүлэх биотехникийн аргыг дээд цэгт хүргэж анхаарнаа
– Элсний нүүдэл цөжилтийн эсрэг мянганы хөгжлийн бодлого RED ийг дэмжиж хүлэмжийн хийг багасгах дэлхийн дулаарлын эсрэг айл бүрийг хашаандаа мод тариулж түүнийг ойн тухай хуулийн дагуу сайшааж урамшуулан тарьсан модыг улсын өмч болгоно. Бас цэцэрлэг ойн зурвасыг бүх байгууллагын оролцоотой заавал хийлгэнэ.
– Хог ялгаж ангилуулдаг болгоно. Шинэ хогийн цэгийг орчин үеийн шийдлээр баринаа.
– Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий бүх үйл ажиллагааг хориглоно
4. Хүнс хөдөө аж ахуйн салбар
– Үүнийг би мал аж ахуй болон газар тариалан гэж 2 ангилнаа
– А. Мал аж ахуйн салбарт би маш их анхаарал тавьна яагаад вэ гэвэл энэ бол хүнсний хэрэглээний бараг 60 хувийг болон амьжиргааны үндсэн эх үүсвэр байдаг. Энэ салбарын малын эмч мэргэжилтэний мэдлэг боловсролыг бас анхаарнаа. Сүргийн бүтцийг сайжруулж шилмэл ген бүхий мал аж ахуй бүрдүүлэхийн тулд эрлийзжүүлэх замаар ашигтай мах, сүү, ноос, ноолуурын гэх мэт чиглэлээр өсгөнө. Тэгэхгүй бол бэлчээрийн даац хэтэрч цөлжиж хээрших процессд маш сөргөөр нөлөөлдөг. Бас ивомек гэх мэт эм тариа антибиотекийг шууд хэрэглүүлэхгүй хаана. Тэгэхээр мал яаж тарга тэвээрэг авахын гэж үү шилмэл ген бүхий сүргийн бүтэц үүсгэхэд энэ эм тарианы шаардлага багасанаа нөгөө талаар хадлан бууцыг хангалттай сайн бэлдүүлнээ. Ингэснээр айдасгүй эрүүл мах идэх боломжтой. Эрүүл малын мах сүү цагаан идээний бяцхан цех ажилуулна. Тэнд малчид түүхий эдээ нийлүүлнээ. Өндөр үнээр. Энэ үйлдвэрийг олон улсын жишгээр хийнэ. Сумын орлогыг эндээс ч нэмэгдүүлж сайн ажилласан хүмүүстээ өндөр цалин өгөх боломж бүрдэнээ.
– Б. Газар тариалангийн салбарын хувьд айл бүрийг хашаандаа мод тарихын хажуугаар хүнсний ногоо нарийн ногоонуудын бяцхан талбайнуудтай болгоно. Бас зүлэгтэй ногоон болгуулнаа. Услах үүднээс услалтын худгийг гүний том биш жижиг оврын цахилгаан насост худгийг гудамж бүхэнд 1р шийдэж өгнө. Хэрвээ тарихгүй бол тэдгээр айлуудыг торгож донгодноо хэхэ. Хөдөөний малчдыг хадлангийн зэрлэг талбайгаас гадна сумын хэмжээнд нэг том талбай усжуулалттай шийдэж тэндээс өвсний нөөцөө хангадаг болгуулна.
5. Захиргааны ажилтан албан хаагчид болон сумын бусад албан байгууллагын ажилчид иргэдийн нөхөрлөл, малчид, оршин суугчдын хамтын ажиллагаа уялдаа холбоо
– Энэ нь хамгийн чухал хэсэг учраас маш их ухаан зарцуулах хэрэг гарнаа. Бид хүнээ хөгжүүлж төлөвшүүлж байж сумаа хөгжүүлэх учраас энэ дээр маш их хүч зарцуулнаа. Тэд эхний хэдэн сар үйлийг минь үзнээ. Тэд хүн учраас тэдэнд би гэгээрэх соёлжих хайрлах ухааруулах лекцүүдийг 7 хоногт тогтмол 1 хийж байнаа. Давхар урлаг соёлын арга хэмжээгээр сайн хангаж хүмүүсийн сэтгэлд эерэг хандлага гэрэл гэгээг нэмж байх болно. Энэ арга төдийлөн ахицгүй бол би салбар тус бүрээр зангиагүй уулзалтууд ч хийж иргэн бүрээ сонсож тэдний амьдралд юу хэрэгтэйг сонсоно. Сэтгэл санааг нь ч эмчлэнэ.
– Аанх тийм би сургуулийн багш нар байгаль хамгаалагчид болон бусад боловсон хүчнүүдийг гадаад хэлтэй болгоно гээд байгаагаа олон улсын сайн дурын ажилчдын оролцоотой хийнэ. Тэр хүмүүстэйгээ хамтраад сумынхаа цахим хуудсыг ч чамбай хөтлөнө
– Ийм байдлаар ажиллахад суманд хов зөөж хоорондоо намаас болж адын зан гаргаж ясаа бутартал хэрэлдэж ахан дүүс биесээ үзэн яддаг хандлага арилахгүйдээ хаачихын учир нь энэ суманд байгаа хүмүүс бүгд ажилтай болчихсон байна шүү дээ. За тэгээд хот аймгаас ирж сонгуулийн өмнө мөнгө тараадаг пялдагуудыг шууд олны дунд цахимаар мэдээлж энэ бусармаг зүйлийг зогсоох болно.
– Миний сонгосон загвар сумыг ийм байдлаар би ажиллахад 2 жилийн дараагаас үр дүнгээ өгч л таарна. Би сурталчилгаагаа цахимаар зөв хийх учраас сумын маань сайн туршлагыг хүмүүс сонирхон шохойрхож манай суманд амьдрах залуус ч бусад аймаг сумдаас их ирнээ тэр бүхнийг би дуртайяа хүлээн авч хүмүүсийнхээ цус холтгосон ураг төрөл холдсон эрүүл хүн амтай болж чадна. Бас манай сумыг аймаг бүү хэл улс шагшин магтана. Бас дэлхийд нээлттэй олны анхаарлыг татахад би хэл усаа ашиглана. За бас гадаадаас хөрөнгө оруулалтыг хэлээ ашиглан туршлагандаа тулгуурлан өлхөөн чирээд ирнээ. Би энэ талаар маш их арга замууд эрж хайна юуны тулд би олон золиос гаргаж гадаадад сурсан билээ хэхэ.
– За одоо ингээд үүнийг постлохоор намайг очиж орон нутгийн сонгуульд орох гэж байна гэж битгий бодоорой. Би иймэрхүү шийдлүүд байгаасаа бас залуус нам гэхээс илүүтэйгээр юм үзэж нүд тайлж өөрийгөө боловсруулж туршлагатай болоосой гэж их боддог шүү.
– Суманд тэр намжирхадаг пялдага зангаа зогсоохгүй бол бид Монголынхоо ирээдүйг элгээр нь мөлхүүлнэ шүү. Авах юм байвал аваарай.
– За тэгээд одоо зарим сөрөгүүд энэ яасан тэнэг онгироо гар вэ ингэж чи чадах уу гэж асуух байх үсрээд 10.000 хүн амтай сумыг ингээд удирдаад явах мэдлэг туршлагагүй бол сумын даргад өрсөлдөж шараа болж яадгийн. Аан тийм эцэст нь хэлэхэд би сумынхаа гаралтай олон улс хот суурин газар амжилттай ажиллаж буй хүмүүсээс наадам хийх гэж байна гэж мөнгө гуйж доош нь орохгүй тэдний оюун ухааныг дээдлэн хүндэтгэж сум орондоо өөрийн эрхгүй сайн дураараа туслах тэр их сэтгэлийнх гал очыг хийж буй ажлынхаа үр дүнгээр үүсгээд өгнө. Энэ хэсгийг уншаад бүү уурлаарай хэхэ. Залуус бид хөрөнгө босгохдоо гуйлга гувшуур биш бас хүмүүсийн төрсөн нутаг орондоо сэтгэлээрээ хийх сэдлийн утсыг зөв хөндөх гэсэн санаа юм шүү хэхэ. Хэлсээр байхад уурлаад унацгаав даа. Мэдээж өнөөгийн байдал нь үүнийг хийхэд хэцүү байгаад байвал бидний нөхцөл байдалд том өөрчлөлт шийдлүүд хэрэгтэй байнаа л гэсэн үг шүү дээ.

За тэгээд эцэст нь миний удирдсан сум маань экологит суурилсан эрүүл хов жив атаа жөтөөгүй Монгол хүний сэтгэлийн сайханыг харуулсан архидалт хүчирхийлэл намын ялгаралгүй эрүүл нийгэмтэй ЗАГВАР СУМ болно доо.

Цаг гаргаж анхааралтай уншаад таалагдсан бол түмэнд түгээгээрэй
Хүндэтгэсэн
ДТИС-ийн докторант Нямжавын БАЯРТАА Герман улс

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. сандаг гуай өгүүлрүүн:

    зөв л санаа ярьсан байна ш дээ.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*