Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

В.Наранжаргал: Буянтай ажил цаанаасаа л гайхалтай бүтэмжтэй болдог

Дорнод аймгийн сошиал орчинд хамгийн идэвхитэй бөгөөд ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлдэг “Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” группын 200 гаруй гишүүд сайн дураараа нэгдэж, БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн хүлээн авахын хүлээлгийн танхимыг тохижуулжээ. Тэд нийт 2 сая гаруй төгрөг цуглуулсан бөгөөд хоёр хоногийн хугацаанд Хүлээлгийн танхимыг тохижуулан, зурагт, ус цэвэршүүлэгч, хүүхдийн буйдан зэрэг тоног төхөөрөмж нэмж суурилуулсан байна.

Аянд оролцсон бүсгүйчүүд тал талаасаа чадах зүйлсээрээ туслан оролцож, тохижилтод шаардлагатай бараа материалуудыг ямар ч нэмэгдэл өртөггүйгээр нийлүүлж, богино хугацаанд амжуулсан гэдгийг тус группийн админ В.Наранжаргал онцолсон юм.

В.Наранжаргал:

Буянтай ажил цаанаасаа л бүр бурхан зааж зурж өгөөд явуулаад байгаа юм шиг гайхалтай бүтэмжтэй болдог нь сайхан. Зураг зурсан хүү маань хүүхдийн юм чинь эгчээ хямд зурж өгнөө гээд хоёр өдөржин сэтгэл гаргаж зурж өглөө. Өөрөө ч их хөөрхөн ааштай хүү байлаа.

Томхон тоглоом яаж олохов гээд Saka Munhbat руугаа утас цохитол өө найзад нь байгаа урдаасаа авсан үнээр ав гээд ажил бүтэх нь тэр.Хөшигөө захиалах гэтэл наадаг юм нь тасарсан өнөө маргаашдаа гарахгүй гэхээр нь найз руу утас цохитол бас л урд үнээр ав, бэлэн байна. Нэгийг нь удахгүй явахдаа урд үнээр аваад ирье гэлээ гэх мэтчилэн долоохон хоног үргэлжилсэн аянд маань маш олон хүн оролцож хурдан мөнгө бүрдэх жишээний гайхалтай хүмүүсийн буянаар санасан ажил сэтгэчилэн бүтлээ. Үнэхээр нэгдэж чаддаг эвлэлдэж сурсан мундаг бүсгүйчүүдээрээ бахархаж байна.

БОЭТ-ийнхөн энэхүү танхимаа тохижуулахаар хоёр жилийн өмнө төсөв гаргасан боловч санхүүгийн асуудлаас болоод хэрэгжүүлж чадаагүй байна. Хүүхдийн эмнэлэгийн хүлээлгийн хэсгийг эх хүүхдэд ээлтэй байдлаар өөрчилж, тохилог сайхан орчин бүрдүүлж өгсөнд эмч, мэргэжилтнүүд талархал илэрхийллээ.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*