Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Н.Номтойбаяр: АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт намайг холбогдуулан гүтгэх боллоо. Энэ хоёр асуудалд тайлбар өгнө” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа.

Өнөөдөр АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Сүүлдээ кино зохиол шиг юм бичээд байна. Хуулийн сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүмүүс ийм юм бичээд байгаа нь харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Намайг хүлээж авч уулзаагүй.

Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз” гэлээ.

Харин Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар “Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан.

Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн.

Яг хэрэг гарах үед би ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан нь нотлогдсон зүйл. Хүн нас барсантай холбогдуулж хэнийг ч яллагдагчаар татаагүй.

Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Худал мэдүүлэг өгсөн гэдэг заалтад зориудаар гэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ.

Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгээ адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ.

АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ өргөн бариатах. Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ. Би хэрэг хийгээгүй байж  өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй” гэсэн тайлбар өглөө.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*