Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дональд Трампад ял тулгах албан ёсны баримтыг Төлөөлөгчдийн танхим удахгүй хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад ял тулгах албан ёсны баримтыг төлөөлөгчдийн танхим удахгүй хэлэлцэнэ. Парламентийн доод танхим дахь Ардчилсан намынхны удирддаг Шүүх хороо Цагаан ордны тэргүүнд ял тулгах албан ёсны баримтыг боловсруулж, төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосигийн хамтаар мягмар гарагт танилцуулсан байна.

Энэ баримтын эхний хэсэгт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувьдаа давуу байдал бүрдүүлж, 2020 оны сонгуульд ялахын тулд эрх мэдлээ ашигласан гэсэн бол, хоёрдугаар заалтад нь тэрбээр урьд өмнө байгаагүй үйлдэл гарган Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан гэснийг шүүх хорооны дарга Жерри Надлер мэдэгдсэн байна.

Шүүх байнгын хороо албан ёсоор танилцуулж буй зүйлчилсэн заалт бүхий баримтаа долоо хоногийн сүүлээр батлах төлөвтэй байна. Ингэж баталсны даргаа тэд АНУ-ын Ерөнхийлөгчид тулгаж байгаа ял зэмээ Парламентийн доод танхимд өргөн барьж санал хураана.

Сөрөг хүчнийхний голлож буй төлөөлөгчдийн танхимын дараа эрх баригч Бүгд найрамдахчуудын тэргүүлж буй Сенатын танхимд АНУ төрийн тэргүүндээ хариуцлага хүлээлгэх эсэх шүүх хурал болох юм. Энэ хурал ирэх нэгдүгээр сарын эхээр болох төлөвтэй гэсэн мэдээлэл байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*