Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөгжлийн бэрхшээлтэй 54 иргэнийг ажилд зуучилжээ

Он гарсаар Дорнод аймгийн ХХҮГ хөгжлийн бэрхшээлтэй 54 иргэнийг ажилд зуучилжээ.

Дорнод аймаг 80 гаруй мянган хүн амтай. Тэгвэл 5.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаа нь бусад аймагтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарснаар өнөөдрийн байдлаар 98 байгууллагад 158 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна.

ХБИ-ийн олонх нь ажил олгогчтойгоо ойлголцох тал дээр асуудал үүсдэг учир баталгаатай ажлын байраар хангахад бэрхшээл тулгардаг. Тиймээс аймгийн ХХҮГ хөдөлмөрийн сэтгэл зүйчээрээ дамжуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ХБИ-ийн боломж нөхцөл, хэрэгцээг нь тодорхойлон ажилд зуучлах тал дээр голлон анхаарч байна.

Дорнод аймаг ХБИ-дээ аюулгүй, таатай орчин бүрдүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Шүр” зах зэрэг олны хөлийн газруудын ойролцоох авто замын гарц дээр дуут дохиолол байрлуулж эхлээд байгаа юм. Мөн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт зэрэг ажлыг тогтмол явуулж хэвшээд байна.

Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*