Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Ертөнцийн мисс -2019” гоо бүсгүйн тэмцээнд ӨАБНУ-ын оролцогч түрүүлжээ

Өчигдөр /2019.12.08/ АНУ-ын Жорж мужийн нийслэл Атлант хотод болсон “Ертөнцийн мисс-2019” гоо бүсгүйн тэмцээнд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын оролцогч түрүүлсэн тухай CNN мэдээлэв. “Би над шиг гадаад төрхтэй, минийх шиг арьс, үстэй эмэгтэйг хэзээ ч үзэсгэлэнтэй гэж тооцдоггүй ертөнцөд төрж өссөн. Энэ цаг үе өнгөрч байна гэж би бодож байна. Хүүхдүүд над руу харахдаа, миний л нүүр царайг олж харж, мөн тэдний нүүр царай минийх дээр тусгагдаж байхыг би хүсэж байна “гэж Ертөнцийн гоо бүсгүй Зозибини Тунзи хэлжээ. Өмнөд Африкийн бүсгүйтэй хамт шилдэг гуравт Пуэрто-Рикогийн Мэдисон Андерсон, Мексикийн София Арагон нар багтжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*