Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Тэгшжаргал: Насанд хүрээгүй хүүхдүүдийг шинэ жилд бүжиглүүлэхгүй байх хэрэгтэй

Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Тэгшжаргал шинэ жилийн цэнгүүндээ цасан охид болгохоо сурагчдыг оролцуулахгүй байхыг уриалжээ. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй бүжгийн клубүүд, Ерөнхий боловсролын сургуулийн бүжгийн дугуйлангийн багш, сурагчид болон захиалагч байгууллагуудад хандаж гаргасан энэхүү уриалгадаа тэрээр шинэ жилийн цэнгүүн, хүлээн авалтад цасан охин болгож бага ангийн охидыг бүжиглүүлэхдээ шөнө оройн цагаар аливаа баар, рестораны үүдний хүйтэн заал танхимд нимгэн  хувцастайгаар удаан хүлээлгэдэг, мөн тэдний гэзэг үсийг лакаар шүрших, нүүрийг нь хямд чанаргүй будгаар будах зэргээр эрүүл мэндэд нь олон эрсдэл гаргадаг төдийгүй насанд хүрэгчдийн архи дарсны хэрэглээ ч тэдэнд буруу ойлголт төрүүлэхээр байгаа гэдгийг дурджээ.
Тиймээс уриалгыг дэмжин, сурагчдыг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрүүл мэндэд анхаарал хандуулан, хичээл номоо давтах боломж, цаг завт нь санаа тавихыг хүсье гэжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    За чи муу махан толгой битгий хуц. Хогоо авахгүй хэвтэж

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*