Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ХАР ТАМХИ ЗӨӨСӨН ДИПЛОМАТЧ Б.БАТТҮШИГ ӨӨРИЙГӨӨ ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЖИЛТАН ГЭЖЭЭ

Монгол улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын дэд консул Б.Баттүшиг, жолооч  С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдсан.

Тэгвэл өнгөрсөн сарын 25-нд ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшигт холбогдох хэргийн шүүх хурал болсон  байна. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б. Баттүшиг нь өмгөөлөгчөөрөө дамжуулан холливуудийн кино шиг түүх ярьж, Монгол Улсын нэр хүндийг дахин шороотой хутгасан байна. Тэрбээр “Би Монгол Улсын тагнуулын нууц ажилтан. Хар тамхины наймаалагчдын сүлжээг илрүүлэх зорилгоор тусгай үүрэг гүйцэтгэж байгаад баригдсан ” хэмээн ярьсан байна. 

Хамгийн инээдтэй нь Германы тусгай албад дипломатчийн ярьсан тусгай ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байсан тухай тус улсын цахим сайтууд хошигносон өнгө аясаар бичсэн байна. Б.Баттүшиг нь өөрийнхөө төлөө Монгол Улсын болон тусгай албадын нэр хүндийг шороотой хутгаж байгаа нь дэндүү эмгэнэлтэй хэрэг юм.

О.АСРАЛТ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*