Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын агаарын бохирдол нэмэгдэж байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нэмэгдсээр байна.

УЦУОШГ-аас хотын агаарын чанарт хийсэн судалгаанаас харахад бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ч жилээс жилд дунджаар 1.4-2.4 дахин ихэсч байгааг харж болох юм.

Тухайлбал, гэр хороолол ихтэй 1,10 дугаар багт агаарын бохирдол хамгийн өндөр гарчээ. Тиймээс өнгөрсөн онд аймгийн ИТХ “Агаарын бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийг баталж, агаарын бохирдлын бүс тогтоох, түвшин тодорхойлох, гэр хорооллын болон орон сууцны айл өрхүүдийн дулаан алдалтыг тодорхойлох ажлыг хийж байна. Цаашид гэр хорооллын айл өрхүүдийг дулааны шугамд холбох, цахилгаанаар халдаг системийг хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж.

Агаар бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын айл өрхүүд, цахилгаан станц, авто машины яндангаас гарч байгаа утаа юм.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*