Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Мал эмнэлэгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэх сургалт болов

Мал эмнэлгийн гэрчилгээжүүлэлт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн системийг нэвтрүүлэх малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг МЭЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Нямхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Цахим гэрчилгээний системийг нэвтрүүлснээр малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, малын хулгайтай тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож сургалт зөвлөгөөнд шаардлагатай бүх зүйлээр аймаг орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах болно гэдгийг хэлсэн бөгөөд сургалтад аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын МЭТ-ийн мэргэжилтнүүд, малын эмч нар нийт 50 хүн хамрагдлаа.

Dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*