Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ сумын байгууллагуудын тохижилтын асуудал шийдэгдэв

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж дөрвөн асуудал хэлэлцсэний дотор Халхгол сумын асуудал орж, шийдэгдсэн байна. Тухайлбал Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжих 300 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

“Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт дээрх бүтээн байгуулалтын явцтай танилцаад буцсан билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*