Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БИЧЛЭГ: Улсын харцага Д.Анар Азийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Бөхийн цөөнгүй төрлөөр барилдан, чамлахааргүй амжилт гаргаж яваа бөхчүүдийн нэг нь улсын харцага Доржийн Анар. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат тэрбээр энэ жил Монголд анх удаа болсон казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Д.Анар Киргизийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлжээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр тус улсад болж буй киргиз курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн +96 кг-д түрүүлжээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Тажикстаны бөх Махмад Мировыг өвдөг шороодуулав. Түүний жинд Ираны бөх Мохаммеди Абдолвахед, эзэн орны тамирчин Тилек Куралов нар хүрэл медаль хүртжээ.

Д.Анар өнөөдөр үнэмлэхүй жинд зодоглоно.

15 настайдаа Улаанбаатар хотод Ц.Шийрэв багшийн шавь болсноор бөхийн спорттой амьдралаа холбосон Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд хоёр алт, нэг мөнгө, багийнхад нэг алт, нэг хүрэл медаль хүртэн, залуучууд, оюутан, өсвөр үеийнхэд түрүүлсэн. Харин самбогийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд нэг мөнгө, залуучууд, өсвөр үеийнхэд нэг алтан медальтай.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*