Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголын орон сууцуудыг Шинэ сумын төвийн инженерийн байгууламжтай холбоно

Хуучнаар Сүмбэр сум буюу өнөөгийн Халхгол сумын төв 1976 онд анх цэвэр, бохир усны шугам сүлжээтэй болж байжээ. Гэвч удаан жилийн туршид нэг ч удаа засвар шинэчлэлт хийгдэлгүй байсаар ашиглах боломжгүй болж, сумын төвийн албан байгууллага, орон сууцны айл өрхүүд төвлөрсөн шугам сүлжээнээс бүрэн салсан юм.

Энэ жил тус суманд ОХУ-ын 8000 еврогийн дэмжлэг тусламжаар “Шинэ сум” төсөл хэрэгжиж, төрийн үйлчилгээний 11 барилга объектыг шинээр барьж байгуулаад буй. Гэхдээ “Шинэ сум”-ын инженерийн байгууламж нь сумын төвийн суурьшлын бүсээс тодорхой зайтай байрладаг тул нийтийн эзэмшлийн орон сууц, барилга байшингуудыг халаалт, цэвэр, бохир усны шугамд холбох асуудал шийдэгдэж чадаагүй байна.

Иймд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сумын төвийн Орон сууцны нийтийн эзэмшлийн шугамыг “Халхгол – Шинэ сумын төв”-ийн уурын зуух, цэвэрлэх байгууламж, халуун, хүйтэн ус, бохирын шугам сүлжээнд холбох ажлын санхүүжилт 1 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусган шийдвэрлэжээ.

Инженерийн шугам сүлжээний холболтын ажил ирэх хавар эхлэх бөгөөд 2020-2021 оны төсвөөс хуваагдан санхүүжинэ. Шинээр шугам сүлжээ төлөвлөж барьснаар сумын төвийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*