Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Жигжиддулам гуай тоглосон бол бас л ѳѳр, сонин кино болох байсан байх даа

Кино бол урлаг тѳдийгүй түүхийн баримт болдог онцлогтой. Жүжигчдийг залуу байхдаа ийм хүн байжээ гэж харахаас гадна хожим бурханы оронд одсоны дараа үр хүүхдүүд, үзэгч олон түмэн нь санан дурсах сэдэл болж байдаг шүү дээ.
Социализмын үед хатуу чанга байснаас жүжигчид хүслээрээ кинонд тоглох боломж хомс байсан. Мѳн театрынхаа ажилд сэтгэл хангалуун байсан тул тэр бүр кинонд тоглох гэж улайралгүй явсаар нэг л мэдэхэд насыг илээсэн хүмүүс олон бий. Тэдний нэг нь Драмын театрын жүжигчин Жигжиддулам гуай юм.
Жамсрангийн Жигжиддулам 1938 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд тѳржээ.
Дорнод аймгийн ХДТ болон Улсын Драмын театрт жүжигчин байж олон жүжигт тоглосон гэнэ лээ.
1961 он “Улаанбаатарт байгаа миний аавд” худалдан авагч
1962 он “Хѳхѳѳ гэрлэх дѳхлѳѳ” ногоочин Сувдын найз
1980 он “Ѳнѳр бүл” үйлдвэрийн ажилтан
1987 он “Илүү сартай зун” Сэрчмаа эдгээр кинонд л тогложээ. Ѳѳр ганц нэг киноны эпизодонд тоглосон байж магад.
Миний хувьд Жигжид найруулагчийн хийж байсан “Мандухай цэцэн хатан” киноны дүрсийг үзэх завшаан тохиож байсан билээ.
Та бүхэн Тѳмѳржин ѳвгѳний Хадаг эмгэнийг санаж байгаа байх. “Хүүгийн бие илаарь болоогүй байна” гэж байгаад Батмѳнх хүүг булаалгадаг хоёр хѳгшин л дѳѳ. Бадамгарав гуай тоглодог шүү дээ. Миний үзсэн дүрсэнд Хадаг эмгэнд Жигжиддулам гуай тоглож байв. Сонирхуулж хэлэхэд тэр хэсэг гадаа биш гэр дотор, шѳнѳ хоёр хѳгшинийг гэртээ байж байхад нь баахан хүн орж ирээд гэрийг нь нэгжин түвээж байгаад хүүг аваад гарч байсан шүү.
Жигжид гуай ч эрүүл мэндийн шалтгаанаар киногоо ѳгч, Балжинням гуай ч Хадаг эмгэнд Бадамгарав гуайг тоглуулсан юм билээ.
Жигжид гуай найруулж, Жигжиддулам гуай тоглосон бол бас л ѳѳр, сонин кино болох байсан байх даа.

Д.Золбаяр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*