Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

1000 хүнд ногдох төрөлтөөр улсын дунджаас дээгүүр байна

Улсын хэмжээнд эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх  7.8 хувиар, төрсөн хүүхэд 2774 -өөр өсчээ.
Харин нас баралт 8515 болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.9, нас баралт 2.7, ердийн цэвэр өсөлт 9.2 байна. 1000 хүнд ногдох төрөлт  Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Ховд, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 0.1-2.3 пунктээр дээгүүр гарсан бол бусад аймагт 0.2-5.8 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох нас баралт Увс, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор аймагт улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Булган аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.2 пунктээр доогуур байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.2-3.2 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.3-5.5 пунктээр доогуур байна.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*