Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөдөг уламжлалын дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Төрийн албанд шалгалт өгч тэнцсэн, Төрийн жинхэнэ албанд анх орж туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн нийт 12 албан хаагч “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ” уншин төрийн далбаанаас адис аван тангаргийн бичигт гарыг үсгээ зурлаа.

Уг арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тангараг өргөсөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж үг хэлсэн бөгөөд агентлаг хэлтсийн удирдлагууд оролцсон юм.

ТАНГАРАГ ӨРГӨСӨН АЛБАН ХААГЧДЫН НЭРС:

1. Оросоогийн Ганчимэг- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн
2. Баатарын Пүрвээ- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн байгууллага хариуцсан мэргэжилтэн
3. Шагдаржавын Дэлгэрцэцэг – Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн байгууллага хариуцсан мэргэжилтэн
4. Зоригтбаатарын Алтанцэцэг -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
5. Нямдоржийн Адьяа – Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын Кадастрын мэргэжилтэн
6. Нямлхагвагийн Хонгорзул -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн хэлтийн Баталгаажуулалтын шинжээч
7. Цэнджавын Ганчимэг -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжил зүйн хэлтсийн Стандартын салбар сан мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
8. Хүдэрмөнхийн Ган-Ундрал -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжил, хамгааллын албаны ахлах мэргэжилтэн
9. Чулуунбаатарын Шинэцэцэг -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн
10. Батсайханы Санчирмаа -Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн.
11. Бат-Эрдэнийн Саранчимэг -Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
12. Мөнхжаргал Мөнхцэцэг -Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*