Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Frozen 2” шинэ амжилтууд тогтоожээ

Энэ онд “Disney” компанийн 5 кино 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олсон бол “Frozen 2” хүүхэлдэйн кино уг амжилтыг үзүүлсэн зургаа дахь уран бүтээл болох төлөвтэй байна.

2013 онд үзэгчдийн хүртээл болсон “Frozen” киноны хоёрдугаар анги өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 127 сая ам.долларын орлого олж, “Disney”-ийн анимейшн кинонуудын дундаас нээлтийнхээ үеэр хамгийн их ашиг олсон кино болжээ.

“Frozen 2”-ын орлого эхний ангийнхаа нээлтийн орлогыг давсан бөгөөд 2013 онд Талархлын баярын үеэр нээлтээ хийсэн “Frozen” 93 сая ам.долларын орлого олсон байна. “Frozen 2” эхний долоо хоногтоо 100 сая ам.долларын орлого олно хэмээн кино салбарын мэргэжилтнүүд таамаглаж байжээ.

Мөн “Frozen 2” нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхий дахинаас 350 сая ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн анимейшн кинонуудаас нээлтийнхээ үеэр хамгийн их орлого олсон киногоор шалгарсан байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*